Фото: Хонконгод дахин эсэргүүцэл өрнөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

БНХАУ-ын АИХ-аас энэ сарын 21-нд Хонконгод үндэсний аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай шинэ хууль баталсан билээ.

Энэ шийдвэрийн дараа 24-нөөс хотод олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Тэд шинэ хуулийг хэрэгжүүлэхгүй байхыг шаардсан.
 

Өнгөрсөн жилийн жагсаалын бэлгэ тэмдэг нь шүхэр байлаа.
 

Амны хаалтыг өнгөрсөн жил нүүр царайгаа нуухад ашиглаж байсан бол энэ жил цар тахлын үед өөрийгөө хамгаалах хэрэгсэл болсон.
 

Шинэ хуулийг АНУ эрс эсэргүүцсэн. Харин Хятадын Засгийн газраас бусад улсын дотоод хэрэгт хошуу дүрэхгүй байхыг тэдэнд сануулсан юм.  
 

Жагсагчид цагдаа нарыг чулуу шидэн угтаж байна.
 

Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ.
 

Одоогийн байдлаар 180 жагсагч баривчлагдаад байна.
 

Жагсагчид шинэ хууль Хонконгийн онцгой эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
 

Хонконг 1997 онд Хятадад шилжихэд 2047 он хүртэл онцгой эрхтэй байхаар гэрээ байгуулжээ.
 

Хонконг “Нэг улс, хоёр систем” зарчимтай.
 

Шинэ хуулиар Хятадын хүчний байгууллагууд Хонконгод эрх мэдлээ нэмэгдүүлсэн.
 

Харин жагсаал цуглаан үргэлжлээд байвал Хонконгийн онцгой эрхийг цуцалж ч магадгүй гэж Хятадын Засгийн газраас анхааруулжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top