ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Өнөөдөр 2020.03.05. Энэ оны 64 дэх өдөр бол он дуусахад 302 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 25 минутад мандлаа. 18 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -12 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Вануатуд Гаалийн ажилтнуудын өдөр бол Азербайжанд Биеийн тамир, спортын өдөр, Иранд мод суулгах өдөр, Киргизэд Шүүхийн системийн ажилтнуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, найруулагч Фред Уильямсон, Испанийн Ерөнхий сайд асан Фелипе Гонзалес, Америкийн гитарчин, «Red Hot Chili Peppers» хамтлагийн гишүүн Жон Фрушанте, Португалийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Паулу Фонсека, Америкийн жүжигчин Ева Мендес, Стерлинг Найт, топ модель Тэйлор Хилл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1974 оны энэ өдөр БНМАУ Тайландын вант улстай дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1868 оны энэ өдөр Англид цаас үддэг машиныг патенталжээ.

1960 оны энэ өдөр гэрэл зурагчин Альберто Корда Че Геварагийн зургийг дарж, тэр нь дэлхий даяар тарав.

1970 оны энэ өдөр Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болжээ.

1997 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Солонгос хэлэлцээрийн ширээнд суув.

2003 оны энэ өдөр Роберт Седракович Кочарян Армены Ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ.

Энэ өдөр үс засуулбал эрч хүч ихэснэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Энэ өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил, бизнес эхлэх, бясалгал хийх, өглөг хандив өгөх, лус тахих, мал худалдаж авахад таатай бол сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top