ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Өнөөдөр 2020.03.03. Энэ оны 62 дахь өдөр бол он дуусахад 304 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 28 минутад мандлаа. 18 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Сонсголын өдөр. Мөн Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах өдөр тохиож байна.

Японд Охидын өдөр бол Болгарт Чөлөөлсөн өдөр, Ливанд Багш нарын, Гүржид Ээжүүдийн, Киргизэд Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Бразилын хөл бөмбөгч, дасгалжуулагч Зико, Их Британийн жүжигчин Миранда Ричардсон, Мексик, Америкийн модель, жүжигчин Лаура Хэрринг, Америкийн жүжигчин Жули Боуэн, Ирландын дуучин Ронан Китинг, Америкийн жүжигчин Жессика Бил, Оросын хоккейчин Александр Сёмин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1921 оны энэ өдөр Дээд Шивээнд Монгол Ардын намын I хурал хуралджээ. Хуралд 26 хүн оролцож, “МАН-аас гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг” гэсэн нэртэй программыг батлан гаргав.

1967 оны энэ өдөр Монгол, Грек улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1919 оны энэ өдөр Канадын Ванкуверээс АНУ-ын Сиэтл рүү дэлхийд анх удаагаа олон улсын агаарын шуудан илгээжээ.

1921 оны энэ өдөр Канадын эрдэмтэн Фредерик Грант Бантинг хамтрагч нартайгаа нийлэн инсулин дааврыг нээжээ. Тэрбээр энэхүү ажлаараа 1923 онд Нобелийн шагнал хүртсэн юм.

1923 оны энэ өдөр дэлхийн анхны долоо хоног тутмын мэдээллийн сонин “Time” гарч эхэлжээ.

1994 оны энэ өдөр Украин болон АНУ нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Энэ өдөр үс засуулбал нас уртасна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, сүм дуган сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулахад сайн. Харин ургаа мод таслах, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top