ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Өнөөдөр 2019.12.23. Энэ оны 357 дахь өдөр. Он дуусахад 8 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -23 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Египетэд Ялалтын өдөр бол Шведед Төрийн далбааны, Судан болон Өмнөд Суданд Хүүхдийн, Японд Эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Японы эзэн хаан Акихито, Испанийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Висенте Дель Боске, Болгарын зохиолч Илко Димитров, Английн “Iron Maiden”-ы гитарчин Дэйв Мюррей, Итали, Францын топ модель, дуучин, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн эхнэр Карла Бруни, Америкийн хоккейч Ти Жей Оши, Америкийн 2013 оны мисс Мэллори Хаган, Германы хөл бөмбөгч Жефф Шлапп зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудын заримаас дурдвал:

1900 оны энэ өдөр Реджинальд Фессенден дэлхийд анх удаагаа аудио нэвтрүүлэг явуулжээ.

1904 оны энэ өдөр Вильнюст литва хэл дээрх анхны хууль ёсны сонин “Вильняус жиниос” гарсан байна.

1947 оны энэ өдөр ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тушаалаар нэгдүгээр сарын 1-нийг баярын болон амралтын өдөр гэж зарлав.

1972 оны энэ өдөр Андын нуруунд “Air Force” компанийн онгоц сүйрэхэд амьд үлдсэн 16 зорчигчийг олжээ. Тэднийг ослоос хойш 73 өдрийн дараа олоход амьд үлдэхийн тулд амиа алдсан зорчигчдын цогцсоос идсэн байсан гэдэг.

1990 оны энэ өдөр Словени Югославаас тусгаар улс болох эсэх бүх нийтийн санал хураалтаар иргэдийн 95 хувь нь “Тийм” гэсэн санал өгсөн байна.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ. Бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад таагүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top