Өнөөдөр 2019.12.20. Энэ оны 354 дэх өдөр. Он дуусахад 11 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандлаа.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 25 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын хүний эв нэгдлийн өдөр. Тэгвэл дэлхийн улс орнуудаас Макаод Хятадын засаг захиргааны тусгай бүс болсон өдөр бол ОХУ-д өнөөдөр Аюулгүй байдлын ажилтны өдөр юм.
Энэ өдөр Өмнөд Солонгосын нэрт кино найруулагч Ким Ки Дук, Испанийн хаан Хуан Карлосын ууган охин Елена, Францын жүжигчин Элен Ролле, Оросын зохиолч, сэтгүүлч Дмитрий Быков, Америкийн кино найруулагч Тодд Филлипс, Оросын хоккейчин Андрей Марков, Английн хөл бөмбөгч Эшли Коул, Америкийн жүжигчин Жона Хилл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1883 оны энэ өдөр Ниагарад АНУ, Канадыг холбосон анхны гүүр нээгджээ.
1924 оны энэ өдөр эх орноосоо урвасан гэж таван жилийн ял сонссон Адольф Гитлерийг Ландсбергийн шоронгоос сулласан байна.
1974 оны энэ өдөр Этиоп социалист улс болохоо зарлав.
1999 оны энэ өдөр Португал улс Макао арлыг Хятадад өгчээ.
2007 оны энэ өдөр II Элизабет Нэгдсэн вант улсын хамгийн өндөр настай хатан хаан болов.
Энэ өдөр үс засуулахад таагүй. Өвчин эмгэг ирнэ. Хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлээрэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суухад сайн.
Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай:
Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )