ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Өнөөдөр 2019.12.19. Энэ оны 353 дахь өдөр. Он дуусахад 12 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Украинд Өмгөөллийн өдөр бол ОХУ-д Холбооны аюулгүй байдлын албаны цэргийн тагнуулын эсрэг байлдааны ангиудын өдөр аж.

Энэ өдөр Америкийн сагсан бөмбөгч Кевин Макхейл, Германы жүжигчин, найруулагч, продюсер Тил Швайгер, Зөвлөлтийн болон Литвийн сагсан бөмбөгч Арвидас Сабонис, Америкийн жүжигчин Кристи Суонсон, Алисса Милано, Жейк Жилленхол, Финландын хөнгөн атлетикч Теро Питкамяки, Чилийн хөл бөмбөгч Алексис Санчес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1944 оны энэ өдөр Бастонийн төлөөх тулалдаан эхэлжээ.

1965 оны энэ өдөр Шарль де Голль Францын Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1972 оны энэ өдөр “Аполлон-17” эх дэлхийдээ эргэн иржээ.

1997 оны энэ өдөр “Титаник” киноны нээлт болов.

2007 оны энэ өдөр идэвхтнүүд Бүгд найрамдах Лакота улсыг зарлажээ.

Энэ өдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно. Морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлээрэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Эл өдөр найз нөхдөө түших, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, бясалгал хийх, хандив өргөх, хишиг дуудуулах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай:

Таны өнөөдрийн ажилд 8амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top