ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Өнөөдөр 2019.12.18. Энэ оны 352 дахь өдөр. Он дуусахад 13 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 24 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын дүрвэгчдийн өдөр, Олон улсын араб хэлний өдөр бол Иранд Исламын байгууллага, их сургуулийн нэгдлийн өдөр, Катарт Үндэсний баяр, Нигерид БНУ-ын өдөр, Молдавд Цагдаагийн ажилтны өдөр, Бутанд үндэсний баяр, Иракт Курдистаны далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн дуучин Кристина Агилера, Билли Айлиш, ОХУ-ын уран гулгалтын дасгалжуулагч Илья Авербух, Америкийн жүжигчин Брэд Питт, кино найруулагч Стивен Спилберг, “The Rolling Stones” хамтлагийн гитарчин Кейт Ричардс, Бразилийн сүмоч Кайсэй нарын алдартнуудын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

МТӨ 218 оны энэ өдөр Ганнибал Требби голын ойролцоо Ромын цэргийг бут цохижээ.

1865 оны энэ өдөр АНУ-д Үндсэн хуульдаа Боолчлолыг халсан засвар нэмж оруулжээ.

1892 оны энэ өдөр П.И.Чайковскийн “Щелкунчик” балет анх удаа тоглогджээ.

1940 оны энэ өдөр Фашист Германд ЗХУ-д халдах “Барбаросс” төлөвлөгөөг боловсруулсан байна.

1953 оны энэ өдөр NTSC систем ашигласан телевизийн анхны өнгөт нэвтрүүлэг гарчээ.

1973 оны энэ өдөр Исламын хөгжлийн банк байгуулагдав.

2011 оны энэ өдөр АНУ-ын цэрэг Иракийг орхин гарав.

Энэ өдөр үс засуулахад сайн, идээ ундаа элбэг олдоно.  

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Эл өдөр амь таслах, хор найруулах үйл зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатнавал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Хол газар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top