Өнөөдөр 2019.12.17. Энэ оны 351 дэх өдөр. Он дуусахад 14 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандлаа.
Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Биеэ үнэлэгчдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Курдистанд Төрийн далбааны өдөр, Бутанд Үндэсний баярын өдөр, АНУ-д Пан Америкийн нисэхийн өдөр, Беларуст Беларусын киноны өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Ромын 266 дахь пап лам Франциск, Английн зохиолч Жаклин Уилсон, Их Британийн дуучин Пол Рожерс, Америкийн жүжигчин Сара Полсон, Милла Йовович, Оросын фото модель, дуучин, жүжигчин Оксана Фёдорова, Японы уран гулгагч, дөрвөн тивийн аварга Сёма Уно зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1926 оны энэ өдөр Бүх холбоот улсын хүн амын анхны тооллого болжээ.
1941 Сирт буланд анхны тулаан болов.
1989 оны энэ өдөр АНУ-ын “FOX” сувгаар анхны хүүхэлдэйн цуврал болох “Симпсоныхон” гарчээ.
1998 оны энэ өдөр АНУ болон Их Британи Иракийн эсрэг цэргийн ажиллагаа болох “Цөлийн үнэг”-ээ эхлэв.
Энэ өдөр үс засуулахад таагүй, өвчин ирнэ.
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд авах, зээл авах, арвижуулах үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчилж авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Харин төлөг тавих, морь уралдахад таагүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )