Токиогийн олимпын медаль хийхэд 80 мянган тонн цахилгаан барааг дахин боловсруулжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 03

“Токио-2020” зуны 32 дахь олимпын медалийг 80 мянган тонн цахилгаан бараа, гар утас, зурагт зэрэг цахилгаан барааны хаягдлыг дахин боловсруулж хийжээ. Тэр дундаа зургаан сая ширхэг гар утас зохион байгуулах хороонд цугларч тэдгээрийг дахин боловсруулсан байна. Ирэх зуны олимпод нийтдээ 5000 мянган медаль олгох юм.

“Токио-2020” зуны олимпын наадмын зохион байгуулах хороо 2016 онд цахилгаан бараа, гар утасны хаягдал хандив аян эхлүүлж хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн билээ. Цугларсан 80 мянган тонн цахилгаан барааны хаягдлаас нийтдээ 32.2 кг алт, 3.4 мянган тонн мөнгө, 2.1 мянган тонн хүрэл гарган авсан гэж зохион байгуулах хорооноос мэдээлсэн юм.

Олимпын наадын медалийн загвар зохиох уралдаанд нийтдээ 400 гаруй хүн оролцож, зохион бүтээгч Жүничи Каванишигийн загвар түрүүлсэн билээ. Зуны олимпын 32 дахь наадам 2020 оны долоодугаар сарын 24-ний өдөр Токио хотод эхэлж, наймдугаар сарын 09-ний өдөр өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top