Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино "Найрамдал" медалиар шагнуулжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн албан ёсны инстраграм хуудсандаа, "Цюрих хот дахь FIFA-гийн төв байранд Монгол Улсаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсандаа таатай байлаа. Миний бие Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Найрамдал” одонгоор шагнуулсандаа гүнээ хүндэтгэлтэй байна. Энэхүү шагнал нь FIFA болон Монголын хөлбөмбөгийн хоорондын бат бэх, өсөн бэхжиж буй харилцааг илэрхийлж буй бэлгэдэл юм. FIFA Forward хөтөлбөрийн дэмжлэгээр Монголын хөлбөмбөг дэд бүтцийн хувьд мэдэгдэхүйц ахиц гаргаж, үүнд Air Dome байгууламж, бэлтгэлийн төвүүдийн шинэчлэл, шинэ талбайнуудын барилга байгууламж багтаж байна. Мөн дасгалжуулагчийн боловсрол, суурь хөлбөмбөгийн футзал, FIFA Football for Schools зэрэг хөтөлбөр, төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Бид хамтдаа Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, эмэгтэйчүүд ба залуучуудын оролцоо, чадавхыг бэхжүүлэх, ирээдүйд шинэ шинэ амжилтын оргилд хүрэх зорилгын төлөө зүтгэх болно" хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )