Нэг хоногийн өмнө буюу баасангаас бямба гаригт шилжих шөнө угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь 4 иргэн амь насаа алдсан байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр "Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай" гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 7 )
arai hyatadaas duurailgaj hiisen hortoi tulsh orood irtsiim bish bizdee\n
Хорлогын яаралтай тусламж гэж бдаг болсон юм уу энэ сэтгүүлчид бас арай л мэдлэггүй юмаа
Ene tulshee odoo bolimoor ymaa hun uhcheed bhad oorsdiigol hamgaalah ym
Yaj tuldeg genee kkk ineedtei um bitgii asuuj bai l daa,mod tulee,nuurs yaj tuldeg bsan um teren shigee l tulehgui uy?!!!!
сайжруулсан шахмал түлшнийхээ орц найрлагын талаар мэдээлэл өгөөчээ. тэгээд яаж түлэх заавар зааварчилгааг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч иргэддээ өгмөөр байна. дөнгөж түлж эхлээд угаартаж эхэлж байгаа юм чинь өвлийн ид галлагааны үед аюулын харанга дэлдээх юм байна л даа\n
chi medej baigaa yam bol urantai gedgiig ni il garch ireed batal daa
наадах чинь урантай түлшшдээ мангаруудаа