ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Өнөөдөр 2019.09.24. Энэ оны 267 дахь өдөр. Он дуусахад 98 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 38 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 25 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Перуд Зэвсэгт хүчний өдөр бол Тринидад ба Тобагод Бүгд найрамдах улсын өдөр, Өмнөд Африкт Өв соёлын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн сансрын нисэгч Жон Янг, Оросын найрагч Лариса Рубальская, жүжигчин Наталья Аринбасарова, Америкийн кино найруулагч, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Брэд Бёрд, жүжигчин Элоиза Мамфорд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1995 оны есдүгээр сарын 23-25-нд Сүхбаатар хотод хүчтэй цасан шуурга болж, эрчим хүчний дөрвөн дэд станц унаж, 20 мянга орчим мал, 10 орчим малчин амиа алдаж, хилийн шугамын олон багана унаж, улсад олон сая төгрөгийн хохирол учирчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр Оросын “Үнэн” сонин анх удаагаа Сталиныг агуу удирдагч гэж бичжээ.

1948 оны энэ өдөр “Хонда Мотор” компани үүсгэн байгуулагдав.

1968 оны энэ өдөр Свазиленд НҮБ-д элсжээ.

1998 оны энэ өдөр Францын Лион хотод анх удаагаа гар шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна гэж дорнын зурхайд буужээ. Луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд авах, зээл авах, лус тахих, хүүхэд үрчилж авахад сайн. Харин улааны үйл, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очихыг цээрлэ. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top