"Монполимет" компанийн шинэ байранд гал гарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг Автозамчдын гудамжинд байрлах "Монполимет" компанийн шинэ байранд өчигдөр үдээс хойш 15:00 цагийн үед гал гарлаа. Галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийн алба хаагчид ослын газарт ажиллаж оройн 17:00 цагт бүрэн унтраасан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг гал нь барилгын 16 давхраас эхлэн ассан бөгөөд лифтний хэсэгт цахилгааны саатал гарч ийнхүү гал гарсан ажээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

"Монполимет" компани нь дээрх шинэ төвөө өнгөрсөн онд ашиглалтад оруулсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайт сонин бс шаады (202.126.89.221) 2019 оны 09 сарын 11

Өчигдөр эдр шаадаарай

1  |  0
Zochin(202.126.89.219) 2019 оны 09 сарын 10

Monpoliment gedeg company mangar news.zindaa giihan medeegee nygtal archaagui orkuud

2  |  0
Top