Энэтхэг улсын визний журам шинэчлэгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын /БНЭУ/ визийн журамд өөрчлөлт орж, 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ.

Өмнө нь хэрэгжиж байсан журмаар эмчилгээний ангиллын визгүй гадаадын иргэд зөвхөн амбулаторийн үйлчилгээ авах боломжтой байсан юм. БНЭУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх иргэдийн хувьд эрүүл мэндийн ангиллын визийг заавал урьдчилан авсан байх шаардлагатай байсан аж. Энэтхэг Улс 2014 оноос эхлэн цахим виз нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бизнес, аялал жуулчлал, эрүүл мэнд гэсэн гурван ангиллын визийг цахимаар олгож байна. Монгол Улсын иргэд эдгээр гурван ангиллын визийг цахимаар эсхүл Улаанбаатар дахь БНЭУ-ын Элчин сайдын яаманд мэдүүлэн авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top