ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Өнөөдөр 2019.07.26. Монгол эх оронд маань нар 05 цаг 21 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 26 градус, түр зуурын бороотой. Та шүхрээ аваад гарахаа мартуузай.

Өнөөдөр Кубад Үндэсний бослогын өдөр бол Либери, Мальдивт Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, кино найруулагч Блэйк Эдвардс, Австралийн улстөрч, тус улсын Ерөнхий сайд Жон Ховард, Бельгийн авто уралдаанч Тедди Пилетт, «The Rolling Stones»-ын дуучин Мик Жаггер, Английн жүжигчин Хелен Миррен, Америкийн кино жүжигчин, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Кевин Спейси, Японы төгөлдөр хуурч Кэйко Мацуи, Америкийн жүжигчин Сандра Буллок, Жейсон Стейтем, Оросын “Иванушки International”-ын дуучин Андрей Григорьев-Аполлонов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

1911 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Уильям Тафт Канадтай харилцах гэрээ байгуулж байжээ.

1937 оны энэ өдөр Япон улс Хятадад цэргийн ажиллагаа явуулж эхлэв.

1951 Нидерланд, Германы дайн дуусчээ.

1965 оны энэ өдөр Мальдивын арлууд тусгаар тогтнолоо зарлав.

2010 оны энэ өдөр ОХУ жолооч нарын цусанд зөвшөөрөгдөх хэмжээний согтууруулах ундаа байхыг зогсоожээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ. Луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг гэсгээх, хулгай дээрэм номхотгох, угаал үйлдэх, хүүхэд үрчилж авах, дарханы үйлд сайн. Хол газар явах гэж байгаа бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top