Өнөөдөр 2019.05.28. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 22 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Хорватад Зэвсэгт хүчний өдөр, Азербайжанд Бүгд найрамдах улсын өдөр, ОХУ, Беларусь, Киргизэд Хилчдийн өдөр, Филиппинд Төрийн далбааны өдөр тохиож байна.
Өнөөдөр Америкийн жүжигчин, дуучин, кино найруулагч Сондра Локк, Австралийн поп дуучин Кайли Миноуг, Италийн жүжигчин Кьяра Мастроянни, Британийн жүжигчин Кэри Маллиган зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
2007 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, БХЯ-ны сайд М.Сономпил нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Цэргийн төв хорооны гишүүн, ХАЧА-гийн жанжин штабын дарга Лян Гуанлитэй тус тус уулзав.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1863 оны энэ өдөр Бостонд Америкт анх удаагаа зөвхөн өнгөт арьстай цэргүүдээс бүрдсэн хороо байгуулав.
1918 оны энэ өдөр Армен улс тусгаар тогтнолоо зарлажээ.
Мөн оны энэ өдөр Азербайжан улс тусгаар тогтнолоо зарлаж, Азербайжаны Ардчилсан Бүгд Найрамдах Улс байгуулагдав.
1976 оны энэ өдөр Москва хотод ЗХУ болон АНУ-ын хооронд энхийн зорилгоор газар доор цөмийн туршилт хийх гэрээ үзэглэжээ.
1993 оны энэ өдөр Монако улс НҮБ-ын 182 дахь гишүүн болов.
Мөн оны энэ өдөр Эритрей улс НҮБ-ын гишүүн болжээ.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр худалдаа хийх, бизнес эхлэх, мал арилжихад сайн. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )