Өнөөдөр 2019.05.17. Монгол эх оронд маань нар 05 цаг 14 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 10 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн харилцаа холбооны өдөр. Аргентинд Тэнгисийн цэргийн флотын өдөр, Норвегид Үндсэн хуулийн өдөр, Германд Аавуудын өдөр тохиож байна.
Өнөөдөр Италийн жүжигчин Франческо Нути, Ирландын дуучин Эния Бреннан, Америкийн “Nine Inch Nails” хамтлагийг үүсгэн байгуулагч, дуучин Трент Резнор, Беларусийн дуучин, жүжигчин Анжелика Агурбаш, Оросын «Блестящие» хамтлагийн дуучин Ксения Новикова, Францын сагсанбөмбөгч Тони Паркер, Канадын уран гулгагч, олимпын аварга Тесса Вертью зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1979 оны энэ өдөр “Хилийн ба дотоодын цэргийн Дуу, бүжгийн чуулга” байгуулагджээ.
1992 оны энэ өдөр Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн баяр болов.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1718 оны энэ өдөр Английн хуульч Жэймс Пакл дэлхийн анхны пулемётыг патенталжээ.
1861 оны энэ өдөр Томас Кукийн дэлхийн анхны аялал жуулчлалын агентлаг дэлхийд анх удаагаа жуулчдын багийг Лондоноос Парис руу илгээв.
Мөн оны энэ өдөр Лондонд анх удаагаа өнгөт зураг олны хүртээл болжээ.
1865 оны энэ өдөр Олон улсын Харилцаа холбооны холбоо үүсгэн байгуулагджээ.
1954 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх сургуулиуд дээр арьс өнгөөр ялгаварлахыг хууль бус гэж зарлав.
1983 оны энэ өдөр Израиль, Ливан улсууд энхийн гэрээ байгуулжээ.
Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Өнөөдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, өглөг өгөхөд таатай. Харин сэтгэлд сэвтэй газар очихыг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )