Өглөөний мэнд!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Өнөөдөр 2019.05.06. Монгол эх оронд маань нар 05 цаг 30 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 17 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Болгарт армийн өдөр, Гүржид Цагдаагийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, Францын жүжигчин Анн Парийо, Америкийн жүжигчин Жорж Клуни, Оросын дуучин, хөгжмийн зохиолч Максим Фадеев, Америкийн сагсан бөмбөгч Крис Пол зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1906 оны энэ өдөр “Оросын эзэнт гүрний төрийн үндсэн хуулиуд” хэвлэгджээ.

1926 оны энэ өдөр яруу найрагч Райнис удаан хугацаанд цагаачилсны эцэст Латвид эргэн ирэв.

1941 оны энэ өдөр И.В.Сталин Ардын комиссарын зөвлөлийн дарга болжээ.

1950 оны энэ өдөр алдарт жүжигчин Элизабет Тэйлор 18 настайдаа нөхөрт гарч байв. Тэрээр нийт долоон удаа нөхөрт гарсан байдаг.

1983 оны энэ өдөр дэлхий даяар шуугиан тарьсан “Гитлерийн тэмдэглэл”-ийг эрдэмтэд худал зүйл болохыг тогтоожээ.

1998 оны энэ өдөр Казахстаны шинэ нийслэл Акмолагийн нэрийг Астана болгон өөрчлөв.

2007 оны энэ өдөр Францад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат дуусч, Николя Саркози ялалт байгуулжээ.

Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Ан гөрөөнд явах, аж ахуйн үйл хийх, удирдах суудалд суухад таатай өдөр. Харин газар хагалах, байшингийн суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top