Өглөөний мэнд!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

Өнөөдөр 2019.05.03. Монгол эх оронд маань нар 05 цаг 34 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 12 градус, бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Польшт Үндсэн хуулийн өдөр, Сьерра-Леонед Тусгаар тогтнолын өдөр, ӨАБНУ-д Эрх чөлөөний өдөр, Японд Үндсэн хуулийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Германы алдарт жүжигчин Рената Блюме, Английн дуучин Мэри Хопкин, Италийн жүжигчин Массимо Ранери, Оросын жүжигчин Наталья Андрейченко, Данила Козловский, Английн жүжигчин Ребекка Мария Холл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1926 оны энэ өдөр БНМАУ-ын V Бага хурал хуралджээ.

1993 оны энэ өдөр Монголын сэтгүүлзүйн байгууллагууд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг албан ёсоор тэмдэглэж эхлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1904 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Жорж Паркер алдарт “Parker” үзгээ анх патентжуулжээ.

1921 оны энэ өдөр Ирландыг Өмнөд болон Умард гэж хуваасан байна.

1966 оны энэ өдөр Лондоны “Таймс” сонин шинэ форматаар, нэгдүгээр нүүрэндээ мэдээтэйгээр гарч эхэлжээ.

1973 оны энэ өдөр АНУ-ын Чикаго хотын 108 давхар “Sears Tower” дэлхийн хамгийн өндөр барилга болов.

1997 оны энэ өдөр Майкл Жексон Британийн хит парадыг “Blood on the Dancefloor” дуугаараа тэргүүлжээ.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Өнөөдөр сүм, суварга барих, оршуулгын үйл, хурал цуглаанд сайн. Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top