З.Энхболд: Ерөнхийлөгч хэзээ ч ӨР ТЭГЛЭНЭ гэж амлаагүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

АТГ-ын дарга Х.Энхжаргал албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө “Авлигын индекс ухарч 93 дугаар байрт шилжсэн. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь олон бондууд гадаадаас босгож, түүний дараа бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн нь нөлөөлсөн” хэмээн ноцтой мэдэгдлийг хийсэн байдаг. Үүнтэй холбогдуулан тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос дараах тайлбарыг авлаа.


-АТГ-ын дарга асан Х.Энжаргал албан тушаалаасаа буухаас өмнө тантай холбоотой нэгэн ноцтой мэдээллийг дэлгэсэн. Мэдээж та сонссон байх. Тэрхүү мэдэгдэлд та ямар хариулт өгөх вэ?

-АТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Энхжаргал гэдэг хүн ажлаасаа халагдахынхаа өмнө ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Ямар ч 33 их наяд төгрөгийн хэрэг байхгүй. Тэр нь бондтой ямар ч холбоогүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд баталж гаргасан. Харин бондын мөнгө 2012 оны арванхоёрдугаар сард орж ирсэн. Зарцуулагдаагүй байсан мөнгө яаж хэрэг болох юм. Тэр мөнгөөр 2014 онд зам барьсан, 2015 онд зам барьсан.

Мөн 80 мянган айлын орон сууцын дэд бүтцийн ажил хийгдсэн. Нэг их наяд төгрөгийг жижиг, дундын зээлд өгсөн. Бондын төгрөг, ам.доллар болгон эзэнтэй. Харин одоо 33 их наяд төгрөгийнхөө эздийг зарла. Энэ бол популизм биш. Хэрэв МАН-ынхан үүнийг хүсээд байгаа бол өөрсдөө хийх бүрэн боломжтой.

УИХ-д сууж байгаа хариуцлагатай хүмүүс зүгээр шоу болгож ярьж болохгүй. Битгий худлаа ярь. Аль 2016 оноос л энэхүү 33 их наяд төгрөгийн бондыг шалгана гэж хэлсэн. Тэгээд шалгаад дуусга л даа. Бүхэл бүтэн гурван жил өнгөрч, дараагийн сонгууль хаяанд ирчихсэн байхад юу яриад байгаа юм. Бүх зарцуулалт нь тухайн үеийн УИХ-д ил болсон. Ямарч нууж, хаах зүйл байхгүй. Энэ бүхнийг шалгаад үнэхээр сэжигтэй байвал хууль бусаар хөрөнгөжсөн гээд эд хөрөнгийг нь хураах ёстой. Ялангуяа төрийн албан хаагчид.

-АТГ-ын дарга асан Х.Энхжаргалыг худлаа мэдээлэл түгээсэн гэж үзэх үү?

-Х.Энхжаргал гурван жил АТГ-ын даргаар ажиллачихаад ажлаасаа халагдах өдрийнхөө өмнө хариуцлаггүй мэдэгдэл хийж болохгүй. Тэр хүн гурван жил юу хийж байсан юм.

Нэгдүгээрт, 33 их наяд төгрөгийн хэрэг гэж байхгүй. Хоёрдугаарт, бондын мөнгөнөөс 33 их наяд төгрөг идсэн гэж байж ч болохгүй.

Хоёр тэрбум ам.долларын бонд авсан. Нийт 3.2 их наяд төгрөг. Гэтэл Х.Энхжаргал 33 их наяд төгрөгийн бонд ярьж байна шүү дээ. Энэ хөрөнгийг бүгдийг нь идэж уусан гэж ангилж, хэлж болохгүй л дээ. Ийм утга, учиргүй юм ярьж байна.

-Хэрэв таныг гүтгэсэн бол тэр хүн ямар зорилгоор мэдээлэл тараасан гэж ойлгох уу?

-Ажлаасаа халагдахгүйн тулд шүү дээ. Ийм чухал хэрэг илрүүлчихсэн байхад намайг халах гээд байна гэж.

-Мэдээлэл үнэн байвал яах вэ?

-Та нар үнэн, худлыг нь УИХ-аар шалгуулаад үз. Өмнөх УИХ-ын үйл ажиллагаанд нууж, хаах зүйл огт байхгүй. Бүгдийг нь шалга, бүгдийг нь ил болго.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдохоосоо өмнө иргэдэд өр тэглэх амлалт өгсөн. Амлалтаа хэзээ биелүүлэх вэ?

-Ерөнхийлөгч хэзээ ч өр тэглэнэ гэж амлаагүй.

-Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөхөн ард түмэндээ амласан шүү дээ?

-Тэр үед би Ерөнхийлөгчийн хажууд байсан. С.Эрдэнэ дарга цаас өгөөд “Монголчууд гурван их наяд төгрөгийн цалин, тэтгэвэр, оюутны зээлтэй байна. Та Ерөнхийлөгч болох юм бол энэ зээлийг барагдуулах тал дээр ажиллаарай” гэж хэлсэн.

Ерөнхийлөгч бичгийг нь хүлээж авсан. Би тэр үед “Ерөнхийлөгчийг юу ч дуугарч болохгүй шүү. Хэрэв дуугарах юм бол сонгуулийн санал худалдаж авсан хэрэгт унана” гэж зөвлөсөн. Энэ дагуу Ерөнхийлөгч тэрхүү цаасыг юу ч дуугараагүй С.Эрдэнэ даргаас авсан.

-Тэгвэл одоо иргэдийн өрийг тэглэх боломжтой юу?

-Эхлээд байгалийн баялгаа 30 гэр бүлээс буцааж авсаны дараа тэндээс гарах ногдол ашгаар төлнө. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой”-н ирэх жилийн ногдол ашгаас төлж болно.

Гэхдээ хэн ямар өртэй гэдгээс үл хамаарч хувьцаа эзэмшүүлэх хэлбэрээр хүн бүрт жил болгон тэгш мөнгө олгоно. Түүгээрээ өр, ширээ дарах боломжтой. Үүнээс өөр өр тэглэх арга зам байхгүй. Өөрөөр хэлбэл, өр тэглэх эх үүсвэр зөвхөн байгалийн баялагт л бий.

-Ингэхэд сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг их гарах боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч ч цаазын ялыг сэргээх асуудлыг удаа дараа хөндөж тавьсан ч холбогдох газрууд нь хүлээж аваагүй байдаг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Жилийн өмнө Ерөнхийлөгч “Цаазын ялтай болгоё. Эрүүгийн хуулиас цаазын ялыг хассан нь буруу” гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Гэхдээ зөвхөн насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах заалтыг оруулах нь зөв гэж үзэж байсан. Түүнээс бүх гэмт хэрэг дээр гэж хэлээгүй. Хууль зүйн сайдад хандсан ч үгүй гэдэг хариу өгсөн байдаг.

Харин яагаад цаазын ялыг сэргээхгүй байгааг холбогдох газраас нь асуух ёстой. Ерөнхийлөгчийн байр суурь өөрчлөгдөөгүй. Ийм гэмт хэргийг өршөөж болохгүй, цаазын ял оноож байх ёстой.  

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэн нэгэн(202.70.40.157) 2025 оны 03 сарын 21

хувьдаа хэрэглэсэн нь үнэн боловч үнэхээр туйлдаж байнаа өр зээлнээсээ болоод яахаа мэдэхгүй амиа хорлож байгаа ч хүмүүс байна. алдсан алдаагаа засах гэж дахиж зээл тавин улам дордоод байна хүмүүс миний хажууд ч гэсэн яг тийм хүн байна яах ёстой юм бол үнэхээр мэдэх юм алгадаа. өөрийнг нь л буруу гэж түлхэхээс өөр арга байхгүй юм гэж үү уг нь ухаараад байгаа боловч өр нь нэхэгдээд байж суух аргагүй болоод нуугдаад зугтаад үр хүүхэд нь өнчрөөд идэх хоол нь багасаад үнэхээр өрөвдмөөр юм. ядаж л урт хугацаанд хүүгүй төлөх интр арга хэмжээ аваад өгөөсэйдөөө\n

0  |  0
Зочин(150.129.143.91) 2025 оны 03 сарын 13

Энэ муу ордны тайган Зика новш төрийн хутгуур улай цайм мэлздэг шүү дээ. Зан нь тийм

1  |  0
Зочин(150.129.143.91) 2025 оны 03 сарын 13

Энэ муу ордны тайган Зика новш төрийн хутгуур улай цайм мэлздэг шүү дээ. Зан нь тийм

1  |  0
Зочин(150.129.143.91) 2025 оны 03 сарын 13

Энэ муу ордны тайган Зика новш төрийн хутгуур улай цайм мэлздэг шүү дээ. Зан нь тийм

1  |  0
Зочин(150.129.143.91) 2025 оны 03 сарын 13

Энэ муу ордны тайган Зика новш төрийн хутгуур улай цайм мэлздэг шүү дээ. Зан нь тийм

1  |  0
Зочин(150.129.143.91) 2025 оны 03 сарын 13

Энэ муу ордны тайган Зика новш төрийн хутгуур улай цайм мэлздэг шүү дээ. Зан нь тийм

1  |  0
Зочин(150.129.143.91) 2025 оны 03 сарын 13

Энэ муу ордны тайган Зика новш төрийн хутгуур улай цайм мэлздэг шүү дээ. Зан нь тийм

1  |  0
Зочин(150.129.143.91) 2025 оны 03 сарын 13

Энэ муу ордны тайган Зика новш төрийн хутгуур улай цайм мэлздэг шүү дээ. Зан нь тийм

1  |  0
Зочин(182.160.37.10) 2025 оны 03 сарын 13

БИд худалч, хий сонсдог юм уу. Эсвэл та эзэндээ нялуурч бна уу

1  |  0
зочин(202.179.26.244) 2025 оны 03 сарын 13

АРД түмэнд яаж ч худлаа ярьсан яадгийн сонгогдсон хойноо яасан ч эд нар чадахгүй гэдэг ойлголт төрд гарсан луйварчдын санаа дэндүү увайгүй хүмүүсийг бид толгой дээрээ гаргажээ 20 онд нэг юм бодох л хэрэгтэй болжээ монголчуудаа

1  |  0
Ии(202.126.89.128) 2025 оны 03 сарын 13

Баттулга өр тэглэнэ гэж хэлэхийг сонсоогүй байна уу.Ийм худалч байж болохгүй л дээ

1  |  0
nergyu(202.9.45.170) 2025 оны 03 сарын 13

Ene muu shumuul enhbold iim muuhai zalitai bhgyu yu chi mongoliin ard tumniig doromjlohgyu shuu

1  |  0
Очир (103.57.94.219) 2025 оны 03 сарын 13

Баригдахгүйн тулд хохирогдыг устгах нь ихсэнэ л дээ. Тэхлээр ямар байсан нь дээр вэ?

1  |  0
Zzz(202.126.89.250) 2025 оны 03 сарын 13

Zoduulsan golog shig nudtei muu beltreg. Ene beltregnuudiin deelee nomroh tsag ni irnee.

1  |  0
Зочин(202.21.109.90) 2025 оны 03 сарын 13

Ханцуй шамлан орно гэсэн нэг үг бий санагдаад байхын

1  |  0
зочин(202.70.34.38) 2025 оны 03 сарын 13

Нэг хүнд худлаа ярьж болно.харин ард түмэнд худлаа ярих ёсгүй ерөнхийлөгч Баттулгаа.сонгуульд дэвшиж байхад яаж худлаа ярьсан бичлэг ард түмэнд байгаа байлгүй дээ.ард түмэн худлаа ярихгүй. та худлаа ярьлаа юм нэгээр дуусахгүй

1  |  0
Зочингм(66.181.188.134) 2025 оны 03 сарын 13

Бичлэг нь байгаа бөгөөд одоо ард түмэнд үзүүлэхгүй. Учир нь амлалтаа соггогчид нэхэх учир.Энхболд ерөнхийлөгчийн өмнөөс худлаа ярьдаг аа бол.худалч хүний нүд ЧОНОНЫ бэлтрэг ний нүд шиг тогтож хардаггүй яг З ЭНХБОЛД ШИГ.

2  |  0
123(66.181.176.111) 2025 оны 03 сарын 13

Одоо энэ Зи гуай тэгж л хэлнэ. Ерөнхийдөө бол өр тэглэнэ шүү гэж гарч ирсэн шүү Х.Баттулга. Ард түмэн тэр үгэнд найдаж Х.Баттулгыг ерөнхийлөгчөөр сонгосон. За яахав дараагийн сонгууль гэж бас байна аа Зи гуай. Ямар Х.Баттулга бүх насаараа сонгогдсон биш. Хараарай ард түмэн та нарт дахиж молгидуулахгүй байхыг.

2  |  0
Иргэн(59.153.114.77) 2025 оны 03 сарын 13

Тэр бичлэг нь байдаг юм бол гхргахд тавиач ээ

2  |  0
Arab bishee (112.72.11.118) 2025 оны 03 сарын 13

Ard tumen hudlaa yarisan boljdee . Er ni bol yaj hudlaa Yarij sanal AVCVideoServices boldgiig l haruullaa . Hogiruulnaa hej ?

1  |  0
irgen(202.126.89.62) 2025 оны 03 сарын 13

ARD TVMNIIG SOHOR DVLII GEJ BVVDOROMJIL

1  |  0
irgen(203.217.139.225) 2025 оны 03 сарын 13

yarisan zuiliig yariagui bolgoj, hulgai hiisnee hiiseegui bolgodog mergen ard-zi

1  |  0
horjav(122.201.22.50) 2025 оны 03 сарын 13

nymdorj uuruu huuhedgui yum shig aashilj bolohgui shuu!

1  |  0
Иргэн(103.57.94.137) 2025 оны 03 сарын 13

Тэр цаасыг аваад хүлээж авч байна гэж сөөнгө хоолойгоор хэлснийг хажууд нь байсан чи байтугай бүх монголчууд тeлeвизээр сонссон шүү дэ. Чамд бүр ичих буочирхай байхгүй болжээ. Ичиж амьдраач ЗИ гуай

1  |  0
Teneg l bn(108.218.234.108) 2025 оны 03 сарын 13

Jiriin uhaanaar bodohod oilgomjtoi shdee. Yu gej hen negnii avaad huvidaa hereglesen mungiig erunhiilugch tuluh ve dee. Tiimerhuu yumand huurtsan ard tumen bol teneg l bn. Er biyelegdehgui amlalt ugsun humuusiig l bitgii songoj bai, orlogondoo taaruulj amidar. Tovchoor helbel hunjliinhuu hereer huluu jii.

1  |  0
Зочин(202.9.44.184) 2025 оны 03 сарын 13

Хэлж байсан бичлэг нь гарч байсан шүү зи бүү мэдэн будилаад бай!!

1  |  0
zochin(202.179.31.23) 2025 оны 03 сарын 13

ard tumen ur tegluuleh tal dee Battulgaas amlaltaa neheh heregtei sh de

1  |  0
zochin(202.179.31.23) 2025 оны 03 сарын 13

choniin beltreg sda tsarailsa ZIA erguu dagz yu gej hutsaad hudlaa yriad bga ym be ur teglene gej hutssan biz de

1  |  0
зочин(122.201.28.14) 2025 оны 03 сарын 13

Женко ЗИ овоолсон шорооноос идсэн мөнгөө

1  |  0
зочин(122.201.28.14) 2025 оны 03 сарын 13

Өр тэглэнэ гэж хэлсэн шүүдээ Зи гэж худалч одоо гүриих гэнээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэг гараа биз дээ ард түмнийг их басаж байх шив дээ Зи гэж хорон санаат заылаасай

3  |  0
зочин(103.14.38.142) 2025 оны 03 сарын 13

Өөрсдөө яахаараа тэр их мөнгииг өршөөлийн хуульд хамруулдийн.ядарсан ард иргэд бид бол яаж иигээд л өрөө төлөөд явж байгаа байх шүү

1  |  0
uu(66.181.161.31) 2025 оны 03 сарын 13

Ur zeel ch yamai bna aa.baga balchir nasnii huuhduudee huchirhiilel, darangyilal, zoduuraas l avarch hamgaalah hatuu bair suuritai bolgoj ugvull boloo.

1  |  0
Зочин(202.179.31.14) 2025 оны 03 сарын 13

Ийм нүдтэй хүн хэзээ ч үнэн ярьдаггүй

1  |  0
я(202.179.31.14) 2025 оны 03 сарын 13

Эд нар бүр худлаа яриад сурчихсан тавантолгойн ашигаас өгнө гээд бас худлаа яриад эхэлсэн эд нар бүр төрөөс гараад яваа

1  |  0
Х.Баттулга(202.179.31.14) 2025 оны 03 сарын 13

Өр тэглэнэ гэж амалсан шүүдээ эд нар бүр худлаа амлаад гараад сурчихсан .өмнө нь Элбэгдорж сургалтын төлбөргүй болгоно гээд худлаа амалсан ажил болгоогүйгээр барахгүй бүр ихээр хулнай хийгээд гарсан шүү одоо амлалтаа биелүүлэхийг иргэдийн өрийг тэглэхийг шаардаж байна ард түмэн ой санамжаа алдаагүй байгаа шүү энхболдоо

1  |  0
зочин(103.242.47.70) 2025 оны 03 сарын 13

Х.Баттулга: Өр тэглэх үүргийг би мартаагүй, биелүүлнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ”Та бүхэн өр зээл дарах асуудлыг сонирхож байна. Сонгуулийн үеэр АН хэрвээ намайг сонгогдох юм бол ард түмний өрийг тэглэх тал дээр анхаарч, санаачилгатай ажиллаарай гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийг би мартаагүй, биелүүлнэ.

1  |  0
зсссс(66.181.161.97) 2025 оны 03 сарын 13

За яахав муусайнууд доромжилж л байг ард түмэн үнэнийг мэдэх цагт том дуугарахыг чинь харнаа.Нэг удаа бүх өрийг тэглэнэ гэж биелэшгүй ам гарсныг чихтэй болгон сонссон шүү.

1  |  0
Zochin(66.181.189.13) 2025 оны 03 сарын 13

Shudraga bh l hregtei tuhain veiin zeel absan hvmvvs ugsun hvmvvsiin hamaarliig togtoohod l hend zeel ugsun gdg tdorhoi blon

1  |  0
Zochin(202.126.89.94) 2025 оны 03 сарын 13

Ene bas ikh hudalch uvaagui hulgaich bga yum daa

1  |  1
zochin(223.38.61.190) 2025 оны 03 сарын 13

MUU ulun buus..ergvv ard tvmniig doromjilood surchihsan muu shees.erunhiilugchtei chini zailuulnaa guluguu

1  |  0
би(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Тэр хүн гурван жил юу хийж байсан юм,.......... ҮХСНЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ ГЭСЭН ШҮҮ. Үнэхээр муухай сонсогдсон ишүү Нэгдүгээрт, 3

1  |  0
Top