Өглөөний мэнд!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Өнөөдөр 2019.05.02. Монгол эх оронд маань нар 05 цаг 36 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 18 градус, шиврээ бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн нөгөө бөөрөнд Иранд Багш нарын өдөр, Польшт Төрийн далбааны өдөр, Индонезид Үндэсний боловсролын өдөр тохиож байна.

Энэ өдөр Японы зохиолч Ясүси Акимото, Америкийн жүжигчин, дуучин Элизабет Берриж, жүжигчин Дуэйн Жонсон, Английн хөлбөмбөгч Дэвид Бекхэм, Британийн дуучин Лили Аллен, Их Британийн ханхүү Уильямын охин, Кембрижийн гүнж Шарлотта зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдал:

1998 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Монгол Улсад айлчилжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Оросын алдарт яруу найрагч Сергей Есенин, Америкийн бүжигчин Айседора Дункан нар хуримлажээ.

1997 оны энэ өдөр Тони Блэр Их Британийн Ерөнхий сайд болов.

2000 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Армийн хэрэгцээнд байршил тогтоох “GPS” төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрсөн байна.

2011 оны энэ өдөр АНУ-ын тусгай алба дэлхийн № 1 террорист Осама бин Ладеныг устгажээ.

2012 оны энэ өдөр алдарт зураач Эдвард Мюнкийн “Хашхираан” уран зургийг Нью-Йоркийн дуудлага худалдаагаар 120 сая ам.доллароор зарав.

Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Өнөөдөр сүм дуган сэргээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин архи ууж, тамхи татахыг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top