Ажаа Ринбүчи ОХУ-д айлчилна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Ажаа гэгээнтэн энэ сард ОХУ-д айлчлах гэж байна. Нийслэл Москвад орос хэлэнд орчуулагдан, олны хүртээл болсон намтар “Жизнь Арджа-ринпоче и секрет золотой урны" номоо танилцуулахаас гадна “21 Дарь Эхийн магтаал”-ын талаар тайлбар өгөх юм.

Гэгээнтний намтрыг “Буряад-Монгол Ном” хэвлэлийн газар хэвлэн гаргажээ. “Savetibet” фонд, Түвдийн соёл, мэдээллийн төвөөс зохион байгуулж байгаа тус арга хэмжээний үеэр уншигчид, сүсэгтэн олон Ажаа гэгээнтний гарын үсэгтэй ном авах боломжтой. Уулзалт энэ сарын 12-ны 19.00 цагаас Москва хотын “Открытый мир” төвд болно.

Гэгээнтэн Москвагаас хүлгийн жолоог Халимагийн зүг зална. Халимагт энэ сарын 14-28-нд урт хэмжээний айлчлал хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top