Хойд Солонгосын иргэд Буриадаар дамжин Монголд орох гэж оролджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

ОХУ-ын Буриадын Зэд аймгийн Боций тосгоны ойролцоо Оросын хилчид Хойд Солонгосын 3 иргэнийг энэ сарын 26-нд баривчилсан байна.

Тэд хууль бусаар хил даван, Монголд очих гэж байснаа мэдүүлжээ. Буриадын Зэд аймаг нь манай Сэлэнгэ аймагтай хил залгадаг билээ.

Буриадын Хилийн албаны хэвлэл мэдээллийн газраас “Монголын хилийн зүг явж байсан 3 сэжигтнийг саатуулан шалгасан. Тэднийг хилийн шугамаас 100 метрийн зайд баривчиллаа. Эсэргүүцэл үзүүлээгүй. Хууль бусаар хил даван, Монголын нийслэл Улаанбаатарт очиж, бичиг баримт бүрдүүлээд гадаад өөр оронд очих гэж байснаа мэдүүлсэн. Хэргийг мөрдөн шалгаж байна. Гэм буруу нь тогтоогдвол 6 жил хүртэл хорих ялтай” гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(66.181.191.114) 2025 оны 03 сарын 13

100 хан метр дутаж дээ хөөрхий амьтад

1  |  0
Zzzl(66.181.183.24) 2025 оны 03 сарын 13

Oruulchihgui huurhii ymar ih zovj umnud solongosruu gardagig barag hen hungui medne dee ednii huvid mongold l ochvol avragdlaa gedeg gesen manaid l amidrav gej soruu l garah gej iim ih zovdog gesen

1  |  0
Zochin(66.181.181.105) 2025 оны 03 сарын 13

Er n mongoliin xiliig davaad orood irsen bol mongol dandaa omnod solongost ogdog. Orosuud xarin xoid solongost n ogchix magadlaltai

1  |  0
Бажи(221.161.123.7) 2025 оны 03 сарын 13

Монголд бол бүх юм нээлттэй тиймээ. Хаа байсан хойд солонгосын иргэн хүртэл монголд очиж хуурамч бичиг баримт бүрдүүлээд зогсохгүй тэр бичиг баримтаараа өөр улсруу явна гээд л ярьж байдаг.

3  |  0
баясаа(66.181.161.55) 2025 оны 03 сарын 13

одоо хойд солонгосд буцаагаад ѳгнѳ дѳѳ. тэгээд цааз

1  |  1
Хр(66.181.161.14) 2025 оны 03 сарын 13

1 л эвээ олсонгүй 100хан метрт баригдаж 110 метр явсан бол шууд өмнөд Солонгос д очих байлаа

2  |  0
Зочин(66.181.161.59) 2025 оны 03 сарын 13

Өмнөд солонгос руу явуулчихгүй дээ хөөрхийс

2  |  0
Даваа(203.91.119.58) 2025 оны 03 сарын 13

Өө яасан азгүй юм бэ.Монгол руу оруулчихгүй.

2  |  0
AAA(202.179.25.249) 2025 оны 03 сарын 13

ХӨӨРХИЙДӨӨ ЯАСАН ИХ ЗАМ ТУУЛЖ АМЬ НАСАА ЗОЛИОСЛОЖ БАЙЖ ХИЛ ХҮРСЭН БОЛДОО. МОНГОЛД МИНЬ ОРООД ИРЭХГҮЙ ЯАВДАА. БУРХАН ӨРШӨӨГ ТЭДНИЙГ

9  |  0
Top