Хүн худалдаалсан гэмт хэрэгтнүүдэд ял оноожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас  ирүүлсэн иргэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Батзаяа, Э.Оюундарь нарыг хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн, хоёр буюу түүнээс олон хүнийг, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10-д зааснаар шүүгдэгч Б.Батзаяаг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5.6 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5.1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн.(202.126.89.220) 2025 оны 03 сарын 13

Монгол хүн малаасаа дор үнэтэй юм байна.

1  |  0
zochin(202.21.118.62) 2025 оны 03 сарын 13

цаазал

1  |  0
зочин(202.180.218.40) 2025 оны 03 сарын 13

Ийм аймаар гэмт хэрэгтнүүдэд ямар цөөхөн жил өгөө вэ, толгойг нь илээд орхисонтой адил юм болжээ. Алах ч багадмаар юм.

1  |  0
Top