Дугуйн зогсоолтой боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Нийслэлийн Засаг даргын  Тамгын газраас энэ оныг Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас багагүй ажлыг санаачлан хийгээд байгаа билээ.

Тухайлбал Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн санаачлагаар тус дүүрэг  гадаанаа дугуйн зогсоолтой болсон байна. Иргэд автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болсон өнөө үед төрийн үйлчилгээг иргэдэд ая тухтай, таатай орчинд хүргэх зорилтын хүрээнд тус зогсоолыг дүүргийн ЗДТГ-ын аж ахуйн тасгийн ажилчид өөрсдийн гараар хийсэн байна

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.43.215) 2025 оны 03 сарын 13

uuniig neeh bicheed bh sedev bishuudee.hamgiin jijihen baiguullga bolgonii hiideg ajil shuudee. denduu jijighen naad zahiin bh estoi l ajil

1  |  0
Top