Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулж буй "АДУУНЫ ХИЙМОРЬ" гэрэл зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 3-8-ны өдрүүдэд Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. Үзэсгэлэнд тавигдсан хийморьлог морьдын шигшмэл 100 зургийг 50 орчим гэрэл зурагчдын 500 бүтээлээс сорчилжээ.
09:00 цагт
- "Бичил биетний олон янз байдлыг хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах нь" сэдэвт Азийн 15 дахь удаагийн хурал BLUE SKY towar-ын 3 давхарт болно. Утас: 99717977
11:30 цагт
- Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлт болно. Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд болон НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд нарын албаны хүмүүс оролцоно. Утас: 325044, 91113191, 88080750
12:00 цагт
- УДБЭТ-ын 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтийн талаарх хэвлэлийн хурал УДБЭТ-т болно. Хэвлэлийн хуралд УДБЭТ-ын удирдлагууд болон гол дүрийн уран бүтээлчид оролцоно. Утас: 99024933
16:00 цагт
- МУИС-ийн профессор, нийгмийн антропологийн хүрээлэнгийн ахлах судлаач Л.Мөнх-Эрдэнийн "Тэргүүнгүй төр: Улс төр, үндэстний асуудал, дээд боловсрол” номын нээлтийн ёслол МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод болно.
Сэтгэгдэл ( 0 )