Үндэсний шагналын эзэн 10 сая төгрөг гардана

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

Онцгой байдлын ерөнхий газраас  хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын 2018 оны шалгаруулалтыг зарлажээ.

Шагналд  байгууллага, судлаачдын баг, хувь хүн  нэр дэвших боломжтой юм байна. Бүтээлд, гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр оюуны биет бүтээл болон эд материаллаг зүйлээр хувь нэмэр оруулсан байх. Дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлж, бодит үр дүнд хүрч үр дүнг шууд нэвтрүүлж болохуйц онолын суурь судалгааг боловсруулсан, бүтээл нь  жилээс доошгүй хугацаанд үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтэрч бодит үр дүн өгсөн байх зэрэг шалгуур  тавигдсан байна. Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 15-ны дотор Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд  хүлээлгэн өгч бүртгүүлэх ёстой ажээ.  Шагналын сан арван сая (10.000.000) хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд ирэх арванхоёрдугаар сард гардуулах юм байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top