АНУ-ын Дюкийн их сургууль, Алабама мужийн их сургууль, Оклахома хотын их сургуулиуд iPhone, андройд утсанд суурилсан оюутны үнэмлэхтэй болжээ. Ингэснээр тухайн оюутны хоцролт, таслалт, чухам ямар хичээлд суусан гэдэг нь сургуулийн серверт хадгалагдах аж. Их сургуулиуд Google болон Apple компанитай хамтран серверийн асуудлаа шийджээ. Цаашид дээрх сургуулиуд сонгосон хичээл бүрийн ангийн гадна тулд ухаалаг утас уншуулах төхөөрөмж суурилж, оюутны оролцоо зэргийг судалж байхаар болсон байна. Их сургуулиудын удирдлагууд Apple компанийн төлөөлөгчидтэй уулзаж ухаалаг цаг ашиглан тухайн оюутны сэтгэл санааны байдал, эрүүл мэндийн байдал зэргийг ч хиймэл оюун ухаан ашиглан тогтоох зорилго тавьж, судалгааны ажлыг эхлүүлжээ.
Энэ жилийн эцэс гэхэд Жонс Хопкинсийн их сургууль, Санта Кларагийн их сургууль, Темпл их сургуулиуд дээр дурдсан туршлагыг хэрэглээндээ нэвтрүүлэхээр болжээ.
Б.Азаа
zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Bi nasaaraa eniig hiine gej yarisan daa. Daanch hotsorchloo. Dahiad l....