“Роснефть” компани Халх гол сумын төвийн шинэчлэлд 8 сая евро хандивлав

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Фёдоров П.С, болон тус компанийн дэд ерөнхийлөгч Каримов О.К, Хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Калинин Ю.И, Ерөнхий геологич Лазеев А.Н нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсад хийж буй айлчлалынхаа талаар З.Энхболд даргад танилцуулсан бөгөөд биечлэн уулзаж, нефть хангамжийн асуудлаар санал солилцох боломж олдсонд талархлаа илэрхийлсэн байна.

Мөн “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсын нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа талаар дурдаж, энэхүү хэрэгцээг хэрхэн хангах болоод Монгол Улсад нефть олборлох, боловсруулах, экспортлох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой дэлгэрэнгүй санал солилцож, ярилцсан байна.

Уулзалтын төгсгөлд ирэх жил Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд “Роснефть” компани нь Халх гол сумын төвийг шинэчлэхэд зориулж 8 сая евро хандивлахаар болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэхүү хандивт талархаж буйгаа илэрхийлээд “Роснефть” компанийн цаашдын ажиллагаанд амжилт хүсэв. 

М.Бүүвэй

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.68.255.134) 2025 оны 03 сарын 13

Монгол өөрийн нефтийн үйлдвэртэй болох шинжтэй болонгуут хамтарч ажиллах гарц хайж байгаа юм болов уу?!

1  |  0
zovhi(66.181.187.245) 2025 оны 03 сарын 13

OOH CH BISH BULCHIRHAI CH BISH TUUHENTEI HOT

1  |  0
oyun(202.9.41.193) 2025 оны 03 сарын 13

ogbol ab absan yum chin hariu barih ajil yabaandaa garna ter ued dotor uhaantai hen hendee ashigtai shiidber gargahad l bolno hujaagaas suraltsaachee

1  |  0
Зочин(202.179.31.89) 2025 оны 03 сарын 13

За ингээд Роснефть Монголд ШТС байгуулах боломж бүрдлээ дээ. Манайхан ингээд карманд нь орж байгаа юм. Хэрэв энэ төслийг хэрэгжүүлэх бол хяналт сайн байхгүй бол манайхан ч дундаас нь цавчиж өгнө дөө. Түлхүүр гардуулах эрхтэйгээр ОХУ-ынхан өөрсдөө хийвэл таарна даа.

1  |  0
Зочин(103.26.195.233) 2025 оны 03 сарын 13

За тэр. Хүргэн хүү хүчтэй гэж

1  |  0
Def(66.181.186.99) 2025 оны 03 сарын 13

Unegui byaslaga havhand l bgaa

1  |  0
Top