ӨНӨӨДӨР: Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа болно

2018 оны 10 сарын 03

 

09:00 цагт

  • “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” Азийн бүсийн орнуудын чуулга уулзалтын нээлт "Шангрила" зочид буудлын Ballroom танхимд болно. Нээлтэд Шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар нар оролцоно. Үндсэн хуралдаан "Ногоон хөгжлийн тогтвортой хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг" сэдвийн дор өрнөнө. Чуулганд 24 орны өндөр дээд албан тушаалтнууд болон 10 гаруй орны Байгаль орчин, Зам тээвэр, Барилга, Эрүүл мэндийн сайд болон Хотын дарга нар оролцож байна.

  • Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт болон Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Х.Баттулга болон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын удирдлага оролцоно. Утас: 88081693

09:00-17:00 цагт

  • Эрүүл мэндийн яамны “Б” танхимд “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгаа ба эрхзүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно. Мөн 10:30 цагт Эрүүл мэндийн яамны арын талбайд Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин гардуулна. Утас: 99179899, 86885060

 10:00 цагт

  • ХХААХҮЯ-ны ажлын хэсэг СХД-ийн 112 дугаар цэцэрлэг, ДЦС-4-ий Эрчим зоогийн газар, Мах маркет компани өөрсдийн хоол, цай, бүтээгдэхүүний давсны агууламжийг хэрхэн бууруулсан, ямар үр дүн гарсантай газар дээр нь танилцана. Унаа ХХААХҮЯ-ны гаднаас хөдөлнө. Утас: 8001-9000

10:00-17:00 цагт

  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын 80 жилийн ойн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой “САЙН ТУРШЛАГА-2018” арга хэмжээ Өргөө амаржих газрын сургалтын танхимд болно. Тус арга хэмжээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагууд болон урилгаар лавлагаа шатлалын төв эмнэлгүүд, хувийн эмнэлгүүд оролцоно. Утас: 90080806

11:00 цагт

  • Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны баг Сүхбаатарын талбайгаас 21 аймгийг зорин хөдөлнө. Үндэсний статистикийн хорооноос  улсын хэмжээнд 14500 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Энэхүү судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх, нялхсын талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, цаашдын хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллийг бий болгох юм.
  • Монгол Улсад учирч буй мөнгөн усны аюулыг олон нийтэд таниулах зорилготой “Мөнгөн усны чимээгүй аюул..., Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. Нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон БОАЖЯ-ны удирдлагууд оролцно. Уг үзэсгэлэнд Японы гэрэл зурагчдын бүтээл тавигдах учир сонирхолтой мэдээлэл бэлтгэх боломжтой юм. Утас: 99153766

"Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд

  • 11:00 цагт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа талаар "Зэс эрдэнийн хувь" компанийн хохирогчид болон "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас мэдээлэл хийнэ.
    11:30 цагаас Шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, Д.Нацагдоржийн шагналт Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд нь хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт

  • "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардана. Арга хэмжээ "Blu sky" зочид буудлын хурлын танхимд болох бөгөөд Ардчилсан намын удирдлагууд оролцоно. Утас: 91020880, 88035915, 88989878

12:00 цагт

  • Монгол Улс хөгжмийн дээд сургууль буюу олон улсын жишиг хэллэгээр консерваторитой болоод жил болж буй. Тус сургууль өнөөдөр багш нарын баярын хүндэтгэлийн ёслолоо хийх бөгөөд энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа алив улсын консерватори сургуульд заавал байх ёстой зарим хөгжим техникийг албан ёсоор хүлээлгэж өгнө. Утас: 8811-1046

14:00 цагт

  • УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс санаачилсан “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцүүлгээр хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн дэмжих хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага болон Гэр бүлийн тухай хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагын төлөөлөлд танилцуулах юм.

 

ТӨРИЙН ОРДОНД

14:00 цагт

  • Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Ажлын хэсгийн хуралдаан:

  • “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас В танхимд;

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын  хэсгийн хуралдаан 14.00 цагаас В танхимд.

Байнгын хорооны хуралдаан:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top