1500 километрт 12 мянган төгрөг зарцуулдаг портер үйлдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

“Экон моторс”-ийн монгол инженерүүд цахилгаан портер буюу бага оврын ачааны машин бүтээжээ. “Экон моторс”-ийн бүтээсэн энэхүү цахилгаан портер одоогоор туршилтанд явж байгаа бөгөөд 1,500 километр зам туулахад ердөө 12 мянган төгрөгийн цахилгааны зардал гарсан гэдгийг дуулгалаа.

Цахилгаан машины туршилт дуусаад үйлдвэрлэлд шилжихээр өнөөгийн нөхцөлд тун хэмнэлттэй, аж ахуй эрхлэгч хэний ч таалалд нийцнэ гэдгийг мэргэжилтнүүд дүгнэжээ.

Энэ талаар тус портерыг найзуудтайгаа нийлж бүтээсэн инженер н.Нямдэмбэрэлээс лавлахад "Одоогоор бидний бүтээсэн портер машин туршилтад явж, туршилтаар манай улсын нөхцөлд тохиромжтой явж болно гэж дүгнэгдээд байна. Одоогоор нэг их дэлгэрэнгүй зүйл яриад яахав. Ирэх хавар үйлдвэрээ бариад эхлэхээр сурталчилгаа хийж, олонд дэлгэнэ. Ямартай ч үзүүлэлт гэх мэт зүйл нь маш тохиромжтой боломжийн машин гэдэг нь батлагдсан" хэмээсэн юм.

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aagii(172.68.255.122) 2025 оны 03 сарын 13

demjih heregte amjilt zaluusa

1  |  0
Top