Сонгинохайрхан дүүрэгт айлын хашаанд бамбарууш орж ирсэн мэдээлэл өчигдөр /2018.10.01/ нийтэд хүрсэн.
Тодруулбал тус дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамын ойролцоо өглөөний 08:00 цагийн орчим баавгайн бамбарууш орж ирсэн тухай мэдээлэл нийслэлийн шуурхай удирдлагын төвд иржээ. Энэ дагуу нийслэлийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж, бамбаруушыг зориулалтын багажаар барьж, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. Мөн биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул салбарын эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдсөний үндсэн дээр өчигдөр оройн 18:30 цагийн орчимд байгальд нь эргүүлэн тавьсан аж.
Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өнгөрсөн хавар төрсөн бамбарууш тул өөрөө бие даан амьдрах бүрэн чадвартай болсон байна.
Тухайн бамбарууш нь Засгийн газрын тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн төл юм байна.
Дашрамд он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт могой, өмхий хүрэн, буга зэрэг зэрлэг амьтан орж ирсэн 30 гаруй дуудлага иржээ.
Эхийгээ хайж орж ирсэн бололтой. Мал эмнэлгийнхэн үзээд эрүүл гэсэн байна. Судлаач нартай зөвлөлдөөд хөвчид нь буцаан тавихаар боллоо. Аюулгүй байдлынх нь үүднээс хаана тавихыг бичих боломжгүй байна. Гэхдээ тавьж буй бичлэгийг оруулнаа. pic.twitter.com/rsGfMmDvPf
— Эрхэмбаярын Баттулга (@BattulgaE) October 1, 2018



Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )
Ямарч л байсан хүрэн байвгайн хөөрхөн бамбарууш монголчууд бидний амар мэндийг асуугаад явлааш дээ !!!харин эхийгээ олох болуу гэж нялх амьтан
ХӨӨРХӨН ЮМ АА
Азтай муу хог, олны танил боллоо. Тэр нүд нь яасан хөөрхөн юм бэ. Нялх амьтан гэдэг цаанаа л нэг хөөрхөн дөө ...
Хөөрхийдөө эхийгээ олох л байгаадаа.... нэг удаа сайн хооллож тавьсан л байгаадаа.... эхийгээ олохгүй бол яанаа хөөрхий дөө... амьтны зулзага...
Хөөрхийдөө эхийгээ олох л байгаадаа.... нэг удаа сайн хооллож тавьсан л байгаадаа.... эхийгээ олохгүй бол яанаа хөөрхий дөө... амьтны зулзага...