“Гадаадын зах зээлд амжилттай нэвтрэх нь” сургалт, бага хурал болно

2018 оны 10 сарын 02

Бараа, бүтээгдэхүүнээ гадаад улс оронд экспортлох, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой ААН, байгууллагуудын удирдлага, ажилтнуудад онол практикийн мэдлэг олгох сургалт өнөөдөр /2018.10.02/ 13 цагт ХХААХҮЯ-ны 1 давхарын хурлын танхимд болно.

 

Олон улсын зах зээлийн онцлог, гадаад зах зээлд амжилттай нэвтрэх, гадаад компанитай хамтарч ажиллахад юуг анхаарах, тээвэр ложистикийг хэрхэн үр дүнтэй хийх, гадаад зах зээлийн онцлогт тохируулан маркетинг хийх зэрэг агуулгын хүрээнд болох сургалтад жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирал, менежер, ажилтнууд хамрагдах боломжтой.

Экспорт олон улсын худалдааны төвийн зөвлөх багш нар хичээл заах тус сургалт үнэ төлбөргүй явагдана.

Сургалтад хамрагдахыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top