ӨНӨӨДӨР: ”Алтны форум” хэлэлцүүлэг болно

2018 оны 10 сарын 02

 

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.



09:00 цагт

  • Новотел зочид буудлын дөрвөн давхарт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал эхэлнэ. “Investigative Journalism Dialogue” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлыг Хэвлэлийн хүрээлэн, Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран, Монгол дахь Канадын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Утас: 350002, 88988045
  • Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн гудамжинд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

10:00 цагт

  • Улаанбаатар хот, Блю Скай Тауэр, 3 давхар, Даймонд танхимд “АЛТНЫ ФОРУМ” уулзалт, хэлэлцүүлэг болно. Энэ уулзалт, хэлэлцүүлэгт Монголбанк, Уул уурхайн яам, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, алт олборлолт, алт худалдан авалт, хууль эрх зүйн орчин болон бусад тулгамдаж буй асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэнэ. Утас: 88118801, 91992520
  • “МЭДЛЭГИЙН ПОРТАЛ” төслийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн номын сангийн 203 тоотод болно. Энэхүү төслийг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, MERIT төсөл SESMIM Project төсөлтэй хамтран хэрэгжүүлж  байна. Утас: 99991769, 99717977

11:00 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд "Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой" сэдвээр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
  • Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөнө.

13:00 цагт

  • “Max Tower”-т Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын өдөрлөг болно. Утас: 88007402 
  • Багшийн хөгжлийн ордонд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аутизмтай хүүхдүүдэд хичээл заах сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно.
  • Бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад зориулсан сургалт ХХААХҮЯ-нд болно.

13.30 цагт

  • “Мишээл Экспо төв”-д "Дижитал хэрэглэгч-Эрүүл мэнд" сэдэвт форум болно.

14:00 цагт

  • Эрдэнэст тавантолгой ХК-ний гүйцэтгэх захирал БГанхуягтай эрдэмтэд уулзаж хамтран ажиллах талаар ярилцана.
  • "Корпрайт конвэйшн сентер"-т Монголын мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээтэй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй МСҮТ, Политехник коллежоос 500 гаруй багш, суралцагч, УИХ, Засгийн газрын гишүүд, ажил олгогч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 91915340, 88844482

15:30 цагт

  • ICT EXPO дээр гар утас, станцаас ялгардаг туяа хүний биед хортой юу, хорт хавдар үүсгэдэг нь үнэн үү гэдэг сэдвээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэлэлцүүлэг хийнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top