Ахмад төмөр замчдыг алдаршуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

"Улаанбаатар" төмөр замын Ахмадын хорооноос тус салбарт ажилладаг, ажиллаж байсан ахмадуудаас 12 алдартныг алдаршуулахаар нэрлэн тодруулаад байгаа аж. Тэдгээр алдартнууд дунд Батмөнх даян хааны удмын хүн хүртэл багтсан тухай ахмадын холбооны дарга Н.Жанчив тэмдэглэв. Тэрбээр энэ тухайд "Төмөр замын салбарт ажиллаж байсан ахмад алдартнууд дунд эгэл жирийн ажилтнаас эхлээд Батмөнх даян хааны 17 дахь үеийн ноёны суудалд долоон настайдаа залагдаж явсан хүн хүртэл багтсан" гэж тодотгов.

Тус ахмадын хорооноос сар бүрийн  15-нд "Тамирчдын өдөрлөг",  20-нд урлагийн тоглолт зохион байгуулж, жилдээ долоон удаагийн тоглолтод 200 ахмад хамруулдаг аж. Төмөр  замын  Ахмадын холбооны 2018 оны бүх үйл ажиллагаа Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулагдсан гэдгийг хороон дарга онцолсон.

Өнөөдөр Монголын ахмадын баярын өдөр тохиож байна. Иймд Төмөр замчдын соёлын ордноос гавьяаныхаа амралтад гарсан ахмад уран бүтээлчдийн "Ган эгшиглэн" чуулгатай хамтарсан тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн Соёлын газрын албан ёсны статустай "Ган эгшиглэн" чуулгын залгамж халааг бэлтгэх зорилго агуулан, ажиллаж байгаа ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.17.170) 2025 оны 03 сарын 13

ugiin bichig

1  |  0
Top