Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

2018 оны 10 сарын 01

Намрын дунд Цагаагчин тахиа сар Хоёр хар мэнгэтэй Улаан бар өдөр

  • Аргын тооллын: 2018.10.1, Даваа гараг
  • Билгийн тооллын: 22
  • Наран ургах шингэх: 06.52-18.31
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top