Буянаа хүүд WWW.ZINDAA.MN сайт хүсч байсан хөргөгчийг нь бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 29

Өөрийн хүслээр цэцэрлэгт орсон Буянаа хүүгийн талаар манай WWW.ZINDAA.MN сайтын сурвалжлах баг НИЙТЛЭЛ бэлтгэн хүргэсэн билээ. Уг нийтлэлийн мөрөөр сайхан сэтгэлтэй олон зуун хүн манай редакцид хандан тусламжийн гараа сунгах хүсэлтээ илэрхийлж байгаад редакцийн зүгээс талархал илэрхийлье.

Буянаа хүүгийн ээж манай сайтад өгсөн ярилцлагадаа "Анхны цалингаа авахаар хөргөгч авна. Айлд хамгийн хэрэгтэй нь хөргөгч байдаг юм байна. Зай багатай ч гэсэн авдраа жаахан зайчлаад хөргөгчөө байрлуулна" хэмээж байсан билээ. Тиймээс WWW.ZINDAA.MN сайтын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дотооддоо хандивын аян өрнүүлж Г.Буянбаатар хүү болон ээж Б.Үүрийнцолмонгийн амьдралд нэн хэрэгтэй байсан хөргөгчийг нь бэлэглэлээ. Цэцэрлэгээ тараад ирсэн Буянаа хүү хөргөгчөө тун их шохоорхож, ээж нь маш их баярлаж буйгаа илэрхийлж байв.

Б.ҮҮРИЙНЦОЛМОН: ОДОО БИ ХҮҮДЭЭ ХҮССЭН ХООЛЫГ НЬ ХИЙЖ ӨГНӨ

Шинэхэн хөргөгчөө хүлээн авсан Б.Үүрийнцолмон бидэнд баярласан сэтгэгдлээ ийн хуваалцлаа. Тэрбээр "Яг миний хүсч байсан хөргөгч мөн байна. Ёстой их баярлалаа. Ийм л хөргөгч авах юм сан гэж боддог байсан. Одоо би хүүдээ хүссэн хоолыг нь хийж өгөх боломжтой боллоо. Хөргөгч авч өгсөн WWW.ZINDAA.MN сайтын хамт олон та бүгдэд маш их баярлалаа. Бид хоёрыг тусалж дэмжиж байгаа бүх сайхан хүмүүсийн дэмээр хүү бид хоёр ирээдүйдээ итгэх итгэлтэй болж байна. Буянтай хүмүүсийн ачийг хариулах арга бол хүүгээ эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон өсгөх гэж бодож байна.

Үнэхээр энэ хэдэн өдөр тохиолдож байгаа бүхэн зүүд шиг л санагдаж байна. Би хөдөө юу ч мэддэггүй амьдардаг байсан. Хөдөөний хүмүүс сайхан сэтгэлтэй, тусч л даа. Гэхдээ хотод ороод ирсэн чинь хүн болгон анхаарал халамж тавиад гоё байна. Хот газар ийм олон сайн хүн байдгийг мэдэх сайхан байна. Багаасаа өнчрөл хагацал үзээд, халамж хайр гэдгийг мэдэхгүй өссөн надад үнэхээр сайхан санагдлаа. Хүүгийн минь л буян гэж хүлээн авч байна. Миний хүү ийм бага хэрнээ өөрөө цэцэрлэгт ороод, дээр нь амьдрал ахуйд минь туслаад эхэллээ. Буянтай хүүгийнхээ буянаар олон сайхан хүмүүстэй учирлаа. Одоо хүүгээ сургуульд нь сайн явуулж мундаг хүн болгож авна.


Зурагт, сонин, сайтаар гараад эхлэхээр энэ хавийн хүмүүс бүгд намайг танидаг болчихсон. Эгч маань өчигдөр залгаад хүү бид хоёрыг зурагтаар харснаа хэлсэн. Найз маань бүр “Фэйсбүүкийн од болчихсон байна” гэж намайг цаашлуулж байсан. Миний од болох гэж юу байхав. Хүү маань л олны хайрыг хүлээсэн шүү дээ. Хүү бид хоёр цаашдаа алзахгүй ээ. Сайхан сэтгэлтэй бүх хүмүүст,  WWW.ZINDAA.MN сайтын хамт олонд дахин дахин баярлалаа" гэсэн юм.


Өмнөх сурвалжлага:Өөрийн хүслээр цэцэрлэгт орсон Буянаа хүүгийн БОРОГХОН АМЬДРАЛ

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буян-Очир(66.181.167.54) 2025 оны 03 сарын 13

сэтгүүлч Хангалд бас талархал илэрхийлье. Ээж хүү хоёрын амьдралд зөндөө тус хүргэлээ. буян нь ирнэ дээ. сайн сайхныг хүсье.

1  |  0
sarantsatsral (66.181.161.72) 2025 оны 03 сарын 13

Hoorhon hvv shvv amjilt hvsie

1  |  0
Nar narhan(103.229.121.212) 2025 оны 03 сарын 13

Sergelen huurhun huu bolon eejid ni sain saihniig husehiin hamt ZINDAA MNiin hamt olond bayarlalaa mun amjilt husey

1  |  0
zochin(77.136.102.166) 2025 оны 03 сарын 13

Xeerxen uxaantai xyytei nydend dulaaxan zaluuxan eej baina shyy dee Ajil amidrald ni sain saixniig xysie

1  |  0
sa(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

bayrallaa

1  |  0
bayar hurgeye.(64.119.19.25) 2025 оны 03 сарын 13

saihan hamt olon bainaa

1  |  0
Ок(202.9.42.234) 2025 оны 03 сарын 13

Манайхан өнчин хоцорсон хүүхдүүдтэй эрэгтэй хүмүүст маш их туслаад бүр байртай болгоод ядарсан эмэгтэйчүүддээ бас тусалдаг болмоорын. Эд чинь хөөрхийс үрээ тээнэ төрүүлнэ өсгөнө, хар архичин юмдад зодуулна хадмууддаа адлагдана их хавчигдаж сэтгэл санаа болоод биемахбодоороо маш их ядарч туйлдаж явдгийншдэ. Эрчүүдээд байр, эмэгтэйчүүдэд гэр хол ялгаа бн

1  |  0
Зочин(202.179.24.184) 2025 оны 03 сарын 13

Одоо бас хүнд хань болохгүй нэг хар юмтай холбогдчив

1  |  0
Зочин(182.160.32.34) 2025 оны 03 сарын 13

Их сэргэлэн хүү. Ээж нь ч гэсэн санаа зөв бол заяа зөв гэгчээр та 2 одоо алзахгүй улам сайн явна.Эрүүл энх,аз жаргалыг хүсье

1  |  0
Одончимэг ооноо (66.181.178.151) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр их баярлаж байна. Миний монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Надад өгсөн юм шиг маш их баярлаж байна. Та нартаа аз жаргалын дээдийн дээдийг хүсье!

1  |  0
Mongoo(77.218.240.27) 2025 оны 03 сарын 13

Hoorhon sergelen huu eej huu 2iin tsarai gerel tsatsraad goe bna

1  |  0
зочин(64.119.18.98) 2025 оны 03 сарын 13

Эвий энэ хүү ёстой мундаг хүү байна. Хөөрхөн хүүдээ аз жаргал хүсье. Өөрийн гэсэн гэр оронтой болгох юмсан

1  |  0
Нараа(103.212.118.170) 2025 оны 03 сарын 13

Хөөрхөн хүү шүү, Эр хүн болжээ. Эр хүний ухаан, гарт нь бүх амьдрал нь багтдаг юм. Хийморьтой яваарай залуу минь

1  |  0
Zichin(202.126.89.209) 2025 оны 03 сарын 13

Estoi mundag hersuu huu baina ooriin erhgui samsaa sharhiraad eej huu hoer haraajiin setgel saitai buyn zayatai haragdaj baina ene hoeriigoo tsetserleg ajil hoeriinhon oiroltsoo neg oroo ch boltugai bairtai bolgochihvol

1  |  0
Иргэн(64.119.18.178) 2025 оны 03 сарын 13

Зиндаа сонинд баярлалаа. Хөөрхөн дүүдээ амжилт хүсье. Нулимс цуваад байна..ккк

1  |  0
tsolmon(124.158.93.57) 2025 оны 03 сарын 13

buyn zaya n tushssen mundag tom bux bolnoo minii duu

1  |  0
zochin(202.9.43.73) 2025 оны 03 сарын 13

жижигхэн 1 өрөө байртай болгочих юмсандаа энэ хоёрыгоо, буянбаатар хүү чинь наадмын өдөр төрсөн буян заяатай баатар хүү юм байналэшүүдэ бөхчүүд наадамчин олон нэг юм бодооч

1  |  0
Angel(66.181.161.92) 2025 оны 03 сарын 13

Bayarlalaa tanai hamt olond

1  |  0
Erdenebat Erdee(66.181.181.240) 2025 оны 03 сарын 13

Zindaad bayarlalaa

1  |  0
Rose(66.181.160.90) 2025 оны 03 сарын 13

Xorgogch gj xoldoog ch yum bishvv uulna xorgoch bsan bol bvvr sain l bsan bxaa yadjil talx tariagaa xiichix n

1  |  0
Bayrlalaa zindaa.mn(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Eej xvv 2t az jargal ene xorwoogiin xamgiin sn sxan bvxniig xvsen erooe.mundag xoorxon xvvtei ym ta 2alzaxgvi ee.ervvl enxiig xvsie xamgiin gol n ervvl bx ym shv tgsen tsagt bvx ym bolno

1  |  0
Zo(103.57.94.174) 2025 оны 03 сарын 13

Unshaad l bmaar

1  |  0
Nice(202.9.40.250) 2025 оны 03 сарын 13

Ene estoi sergelen hvv baina daa

1  |  0
Болороо(66.181.161.101) 2025 оны 03 сарын 13

Зиндаа мн.н хамт олон мундаг байна баярлалаа ээж хүү 2 алзахгүй ээ ээж нь их зөв бодолтой бүсгүй байна

1  |  0
Zochin(139.5.218.152) 2025 оны 03 сарын 13

Mongol hunii baharhal gej uursdiiguu reklamdah bashuu mungu ih hiideg buh nertei humuus iim uilsed negdbel hiimori ni sergene dee.Hor nairuulj chimeg tsolond mungu demii zarlahadaj bsnaas iimerhuu amdraltai humuust byuan bolbol gej uuriin erhgui bodogdloo.Dairch bui hereg bish.Turiin irgedee halamjlah uurgiig irged sain duriin sanaachlagaaraa hiij bui ni neg bodliin emgenel gesen hedii ch mongol hunii setgel gazar delhii shig uujim bilee.Sain uils buhend murgumuu.

1  |  0
Zochin(66.181.189.50) 2025 оны 03 сарын 13

Хөлдөөгчийг хөөрхөн жижигхэн хөргөгчөөр солиулаад өгчих өө. Жижиг сажиг хүнсний зүйлээ хадгалах зориулалтаар. махнаас өөр зүйл хийж болохгүй дэмий

1  |  0
Зочин(202.126.89.97) 2025 оны 03 сарын 13

Улстөрчдөөр өөрсдийгөө рекламдаж байснаас тустай ийм үйлсээр рекламдаж байсан нь хамаагүй дээр дээ

1  |  0
Baagii(64.119.23.195) 2025 оны 03 сарын 13

Huurhun sergelen huu

1  |  0
Gereltei medee baina(66.181.161.119) 2025 оны 03 сарын 13

Zindaa.mn sited bayarlalaa

1  |  0
Top