Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2018 оны 09 сарын 29

Намрын дунд Цагаагчин тахиа сар Дөрвөн ногоон мэнгэтэй Хөх хулгана өдөр

  • Аргын тооллын: 2018.9.29, Бямба гараг
  • Билгийн тооллын: 19
  • Наран ургах шингэх: 06.49-18.35
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top