Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажилллагааны долдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэсэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нийт 18 алба хаагч энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. Алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, Хүндэт жуух бичиг, Дотоодын цэргийн алдар медалиар шагнасан байна. Үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид үүрэг гүйцэтгэх үедээ хэрэглэж байсан хувцас, хэрэгсэл зэргээсээ Цагдаагийн музейд гардуулж өгчээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )