ӨДРИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан бүх салбарт амжилттай байна

Админ | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

 ДОРНЫН ЗУРХАЙ

Намрын дунд Цагаагчин тахиа сар Таван шар мэнгэтэй Харагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2018.9.28, Баасан гараг
  • Билгийн тооллын: 18
  • Наран ургах шингэх: 06.48-18.36
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Өнөөдөр хониныхон санхүүгийн байдалдаа анхаарахаас өөр аргагүй болно. Хувь тавилан таныг шагнаж, их мөнгө олох боломж олгож ч болно, эсвэл тийм ч таатай бус сюрприз таныг хүлээж байна. Эрсдэл хийхгүй байхыг зөвлөе.

Үхэр

Үхрийнхэн өнөөдөр сонирхлоо хамгаалж чадна. Маргаантай асуудлыг шийдэж, өөрийн санаагаа хэрэгжүүлнэ.

Ихэр

Ихрийнхэн зүүдэндээ анхаарал хандуул. Зүүд болох юмыг яг таг хэлдэггүй ч танд хэлэх гэсэн утга түүнд заавал байж байдаг. Тиймээс өнөөдөр мэдрэмжээ дага.

Мэлхий

Өнөөдөр болж буй үйл явдал танд өмнө нь тохиолдож байсан мэт санагдана. Өдөр хэрхэн өнгөрөхийг та бараг л урьдчилан мэдэрнэ.

Арслан

Та өнөөдөр аль ч салбарт амжилттай байна. Бизнес, карьер, хайр дурлал гээд юундаа ч санаа зовох хэрэггүй. Хад чулуу шиг хөдөлгөөнгүй байх хэрэггүй.

Охин

Хаа ч явсан олон хүнтэй харьцсан өдөр байх болно. Хэрваа та ганц бие бол романтик учрал тохиохыг ч үгүйсгэхгүй.

Жинлүүр

Та эрч хүчээр дүүрэн байх ч амар бус замаар амжилтад хүрэх болно. Өөрийгөө сайн талаас нь харуул. Хувь тавилан танд шалгуур бэлдсэн байсан ч бүү зов.

Хилэнц

Аз жаргалтай өдөр. Харин жаргалаа зөв эдлэх эсэхээс их зүйл шалтгаална. Шийдвэр гаргахдаа хурдан, аливаад идэвхтэй, тайван бай.

Нум

Хөл үймээнээс хол байх нь дээр. Орой та болзоонд явж магадгүй. Кино юмуу театрын билет захиална, эсвэл найзуудтайгаа урьд нь очиж байгаагүй газар руу явна.

Матар

Орой гэртээ ганцаараа сууж байж мэднэ. Амьдрал таныг эсвэл амарч, тайвширч болох тэр газар руу, нэг бол хөгжилдөх газар руу зална. Сэтгэл хөдлөл ихтэй өдөр.

Хумх

Дэмжлэг, сайхан үг сонсох өдөр. Харин хэн нэгэнд тус болох гээд өөрөө алдагдалд орох хэрэггүй. Өнөөдөр та эргэн тойрондоо ямар хүмүүс байгаа тухай, хэнд итгэж болох, хэнд болохгүйг эргэцүүлэн бодно.

Загас

Та өөрөө ч мэдэлгүй зохион байгуулалтгүй, мартамхай, бүдүүлэг мэт байж болзошгүй. Таагүй зүйлээс хол явж, авьяас чадвараараа аливаа ажлын ард гар.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.17.125) 2025 оны 03 сарын 13

unen bna

1  |  0
Top