Энхийг сахиулагчид гурван алба хаагчийг гэртэй болголоо

2018 оны 09 сарын 27

Онцгой байдлын албаа төлөөлөн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулжээ.

Тэд НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Т.Тамир, ахмад ажилтан, бэлтгэл хурандаа н.Пүрэвсүрэн, өндөр настан П.Алтанцог нарт  өргөө цагаан гэрийг нь гардуулан өгсөн юм.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа  болон  ахмад ажилчдадаа гэр бэлэглэдэг  сайн үйлсийн аян өнгөрсөн жилээс эхлэн уламжлагдаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top