ДОРНЫН ЗУРХАЙ
Намрын дунд Цагаагчин тахиа сар Зургаан цагаан мэнгэтэй Хар нохой өдөр
Хонь
Хониныхон өнөөдөр ямар нэгэн чухал шийдэлд хүрч мэднэ. Тухайлбал, хийхээс айдаг зүйлээ хийж эхлэх, ажлаа солих, сургуульд элсэх, бүр гэрлэх шийдвэр гаргаж ч болно.
Үхэр
Өнөөдөр үхрийнхэнд жирийн бус даалгавар тулгарч байна. Үүнийг хэрхэн шийдэхээс их зүйл хамаарна. Магадгүй та өнөөдөр эцсийн шийдвэр гаргаж, шинэ алхам хийх хэрэгтэй болно.
Ихэр
Сэтгэл хөдлөлдөө авталгүй тайван байж, хувь тавиландаа итгэ. Хий хоосон зүйлд санаа зовох юм бол олон зүйлээ алдана. Зориг, тэвчээр хоёроо бүү умарт.
Мэлхий
Өөрчлөлтийн салхи салхилна. Сонирхолтой мэдээ, үйл явдал, төлөвлөгөө таны амьдралыг улам баялаг болгоно. Олон жил уулзаагүй хүнтэйгээ уулзах магадлалтай. Шинэ зүйлд бэлэн бай.
Арслан
Эмх замбараатай, хүсэл тэмүүлэлтэй өдөр байх болно. Амбиц ноёрхоно. Арслангийнхан өнөөдөр ямар ч ажлыг хийж чадна гэж од эрхэс зөгнөжээ.
Охин
Харилцаандаа анхааралтай байгаарай. Элдэв маргаан хэрэггүй. Хамгийн сайхан сэтгэлтэй хүн ч таныг шүүмжилж мэдэх тул бүү эсэргүүц.
Жинлүүр
Жинлүүрийнхэн өнөөдөр бүх талбарт ноён нь байна. Та нөхцөл байдлыг хянаж, бүх зүйлийг гартаа авч чадна. Харин тэвчээргүй, хатуу байдал гаргаж болзошгүйг од эрхэс анхааруулжээ.
Хилэнц
Өнөөдөр ажил хэрэг явуулахдаа болон шийдвэр гаргахдаа дотоод сэтгэлдээ сульдаж, өөртөө итгэлгүй болохоос сэргийл. Эргэлзээ хэрэггүй.
Нум
Нумынхан өнөөдөр зөн совиндоо итгээд хэрэггүй. Сэтгэж, ойлгож, үйл явдлын дунд орж байж амжилт гаргана.
Матар
Багахан амарч, олны шуугианаас хол байж, өөртэйгөө ярилц. Ажил хэрэг явуулаад төдийлөн үр дүнгүй тул өөрийгөө эрхлүүл. Гоо сайхны салон, фитнесс, дэлгүүр явж шинэ эрч хүч, эерэг энерги ав.
Хумх
Таны эргэн тойронд маргаан болж байсан ч хумхынхан ухаалаг, бие даасан байдлаа алдахгүй. Хүмүүс танаас зөвлөгөө авна. Дипломат байдлынхаа ачаар бусдын дэмжлэгийг авах болно.
Загас
Зохион байгуулалттай байхад амаргүй өдөр. Өнөөдөр зөвхөн сонирхлыг тань татаж байгаа зүйлийг л хий. Эсвэл дургүй ажилдаа дуртай болж байж хий.

Сэтгэгдэл ( 8 )
GOL N DARUULG
GOL N DARUULG
GOL N DARUULG
GOL N DARUULG
GOL N DARUULG
GOL N DARUULG
GOL N DARUULG
GOL N DARUULG