Явган хүний замыг тэгшилж, цэгцэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2018 оны зургадугаар сараас эхлэн дүүргийн хэмжээнд нийт 97.300 орчим м.кв талбайн  явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна.

Энэхүү ажил нь дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд шат дараатай хийгдэж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт дүүргийн 5 дугаар хорооны 12.050 м.кв талбайн замыгхусч тэгшилсэн юм. Түүнчлэндүүргийн 5 дугаар хороо Монелын 46, 47 дугаар гудамж болон 47,48 дугаар гудамжны нийт 4.700 м.кв талбайн замыг Дүүрэг хөгжлийн төв, Нийтлэг Үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГазар болон Иргэдийн бүлэг хамтран хусч тэгшилж, дайраг асгасан байна. 

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top