Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй гурван төслийн нээлт өнөөдөр “Best Western Туушин” зочид буудалд боллоо. Нийт 5.000.000 еврогийн төсөвтэй энэхүү төслүүд нь Монгол улсын эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бодлого, боловсруулагчид ба жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хэв маягтай болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төслүүдийн хүрээнд хот суурин газрын агаарын бохирдлын асуудлыг тусгайлан хөндөж, Монголын нэхмэлийн салбарын тогтвортой түүхий эд ба үйлдвэрлэлийн аргачлалд чиглэсэн байна. Эдгээр төслүүд нь:
- Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид /AVSF/-ын хэрэгжүүлж буй Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл
- Пипл ин нийд /ПИН/-ийн хэрэгжүүлж буй Амьсгалах эрх- Улаанбаатар хот болон Архангай аймагт агаарын бохирдолын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох төсөл
- Сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эв нэгдлийн бүлгэм /ЖЭРЭС/-ээс хэрэгжүүлж буй СОӨП- Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл юм.
Тус арга хэмжээг нээн Европын холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд Трайан Лаурентийн Христеа хэлэхдээ “Европын холбоо, Монгол улс хоёул “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээ”-нд гарын үсэг зурсан билээ. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд их хэмжээгээр өртөж байгаа бөгөөд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал маш өндөртэй орнуудын нэг. Эдгээр төсөл нь эрчим хүчний үр ашиг, нөөц баялагийг ихэсгэх, тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх, суурь үйлчилгээг хүртээмжтэй болгох, боловсон, ногоон ажлын байр ихээр бий болгох амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой уулзалт юм. Энэхүү төслүүд хэрэгжсэнээрээ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжиж эдийн засаг, байгаль орчин, нийгмийн салбаруудын ирээдүйн зардлыг бууруулж эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлж ядуурлыг бууруулахад тусална. ” хэмээлээ.
Б.АМИР
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )