ӨНӨӨДӨР: Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт болно

2018 оны 09 сарын 18

 

09:00 цагт

  • Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” олон улсын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд болно. Утас: 88010867 94004433
  • СЗХ-ны орон нутаг дахь төлөөлөгчдөдөө Хорооны бодлого, чиглэл, дунд хугацааны стратегийг танилцуулах уулзалт-зөвлөлгөөн болно. Уулзалт-зөвлөгөөн G-Mobile компанийн байрны 302 тоот танхимд болно. /СЗХ-ны байрны зүүн урд талд/ Утас: 88861126, 99277963
  • Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт Багшийн хөгжлийн ордон, 405 тоотод эхэлнэ. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн 20 жилийн ойгоо угтан төлөвлөсөн ажлуудаас 2018 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт, 21-нд Олон улсын эрдэм шинжилгээний хурал тус тус зохион байгуулагдана. Утас: 8090-7991, 8811-1046
  • ХААИС-ийн Агроэкологийн сургууль "Хүлэмжийн гүзээлзгэнэ, улаан лоольд балт зөгийг тоос хүртээгчээр ашиглах нь" үзүүлэн сургалтыг 61-ийн гарам дахь сургалтын талбайд зохион байгуулна. Өглөө 9 цагаас автобус явна. Утас: 99287297
  • “Хятад, Монгол, Оросын Тинк Танк олон улсын форум 2018” МУИС-ийн Номын сангийн 502 тоотод эхэлнэ. “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Нээлттэй шинэчлэл /инноваци/ хамтын хөгжил” сэдэвт энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 2 өдөр үргэлжлэх юм. Утас: 98119897
  • ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД - ЦАХИМ МОНГОЛ олон улсын зөвлөгөөн Corporate Hotel and Convention Centre-т болно. Утас: 7012.2006, 8800.3247
  • Монголбанкны Хяналт Шалгалтын Газар, арилжааны банкуудын хамтран зохион байгуулж буй "Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт"-ыг нэвтрүүлэх хэлэлцүүлэг Монголбанкны В байрны буюу 5 давхарын хурлын танхимд болж байна.

09:00-18:00 цагт

  • “Номын сангийн алсын хараа – 2018” үндэсний зөвлөгөөн Монгол Улсын Үндэсний номын санд болно.

10:30 цагт

  • “Монгол улсын Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь, Хөдөө аж ахуйн бодлогын талаарх санал, сургамж” сэдэвт лекц ХААИС-ийн “Хатан Туул” театрт болно. Япон улсын ХАА, Ой, Усны сайд асан, бодлого төлөвлөгч Тоа Соокен, Зүүн Азийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Такэбэ Цүтомүд ХААИС-ийн хүндэт доктор цол олгох ёслол болно. Утас: 99287297

11:00 цагт

  • Шангри Ла дээр метаны хийн хайгуул хийх, ашиглах чиглэлээр Австралийн компани, Ашигт малтмал газрын тосны газартай гэрээ байгуулна.
  • Төрийн ордны Иргэний танхимд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт эрдэмтэн тархи судлаач Эдвард Мозер болон Дэлхийн тархи судлалын холбооны тэргүүн зэрэг шилдэг эрдэмтэн судлаачид ирж оролцох талаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 98105505, 99237736
  • АМГТГ-аас Австралийн хөрөнгө оруулалттай GOH компанитай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Шангрила зочид буудалд болно. Утас: 99160069

13:00 цагт

  • УГТЭ-ийн эмнэлзүйн ур чадварын тэнхимд "Туслах сувилагч" нарын үзүүлэх сургалт болно. Утас: 99970071

14:30 цагт

  • Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй 3 төслийн нээлт Бест Вестерн Туушин зочид буудал, 5 давхар, Соёмбо танхим болно. Эдгээр төсөл нь агаарын бохирдлыг бууруулах ба Монголын нэхмэлийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Нээлтэд Европын холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд, ноён Трайан Лаурентий Христеа, ПИН (People in Need) Тусламж, хөгжлийн газрын захирал Ян Мрвичка, Суурин төлөөлөгч Марк Тассе, ЖЭРЭС (GERES) Суурин төлөөлөгч Беатриз Марото Искиердо, Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид (AVSF) Суурин төлөөлөгч Квентин Морро нар оролцоно. Утас: 99993254, 99743441
  • ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалт Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын 5 давхарын хурлын зааланд Утас: 99815918

- “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт Олон Улсын форумыг 2018 оны 9 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Олон улсын хуралдааны танхимд зохион болно. Форум зохион байгуулна АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас санаачлан Монгол Улсын Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top