ӨНӨӨДӨР: Цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ сэдэвт семинар болно

2018 оны 09 сарын 19

 

09:00 цагт

  • "Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ" сэдэвт Монгол-Хятадын хамтарсан анхдугаар семинар ЦССҮТ-ийн төв байранд (Улсын 2 дугаар төв эмнэлгийн хашаа, зүүн хойд талд) эхэлнэ.
  • Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн байгуулллагуудын эрдэм шинжилгээний хурал Засгийн газрын 5 дугаар байранд болно.
  • “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлэг Блю Скай Зочид буудлын Кристал танхимд болно. Хэлэлцүүлгийг Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Интерпол, Олон улсын хүүхдийн тусламжийн утасны байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах ба мэдээлэл, харилцаа, технологи болон хууль сахиулах, хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүд оролцоно. Утас: 88059360

09:30 цагт

  • СЗСҮТ нь БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн/Koddi/-тэй хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРТ ҮЕИЙН ИЛРҮҮЛЭЛТ, ОРОЛЦОО” төслийг 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайлан тавих хаалтын үйл ажиллагаа Хөвсгөл нуур зочид буудал /талбайн зүүн талд/-ын 2 давхрын хурлын танхимд болно. Утас: 99140583, 91010905.

10:00 цагт

  • ЗДТГ-ын А зааланд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, авто замын ашиглалт, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх талаар ажлын хэсэг, мөн холбогдох албан тушаалтнууд оролцсон ажлын тайлан сонсох хуралдаан болно. Утас: 88058053

11:00 цагт

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрэлсэн байна" сэдвээр хэвлэлийн байга хурал зохион байгуулна. Хурал АТГ-ын Олон нийтийн төвийн 105 тоотод болно.
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд: 9 дүгээр сарын 22-нд Автомашингүй өдөр болгон зарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Нийслэлийн Тээврийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 325044, 91113191, 88080750
  • Хотын захиргааны үүдэнд гэр хорооллын иргэд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлнэ. "Гэр хороолол хөдөлгөөн"

11:30 цагт

  • Монгол Улс, Улаанбаатар хотод "Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холдогдол" сэдэвт олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулах талаар БХБЯ, ГЗБГЗЗГ-аас хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • Монгол Улсын ууган Мэс заслын тасгийн 90 жилийн ойн нэрэмжит 21 аймаг 9 дүүргийн шилдэг 16 баг оролцож буй гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт спортын төв ордонд болно. Утас: 88331414, 91060300

12:30 цагт

  • Мишээл экспо төвд Намрын ногоон өдрүүд арга хэмжээний нээлт болно. Утас: 80019000

14:00 цагт

  • Засгийн газрын ордон, “В” танхимд “АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ НЬ” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 95575721, 91915897

18:00 цагт

  • SMS-marketing Space building-т ASEA-ийн бүтээгдэхүүнийг танилцуулах уулзалт болно.

- Хилчдийн баярыг угтан зураач Б.Эрдэнэбаярын "Хилчин танаа" уран зургийн үзэсгэлэн UB Art Gallery-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 22-ныг дуустал үргэлжлэх тул сэтгүүлчид та бүхнийг UB ART GALLERY-н үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж мэдээллэхийг урьж байна. Утас: 91009191, 95939911

- Багш нарын тэмцлийг хэрхэн мугуйдлан зогсоов, нэгж сурагчид ногдох хувьсах зардал ямар байгаа, багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой, багшийн дундаж цалин хэд байх боломжтой талаар ИЗНН, МНН, МҮАН, МАХН байр сууриа илэрхийлэхээр 9-р сарын 19-ний өдөр МН25 -д хэвлэлийн хурал зарлав.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top