ӨНӨӨДӨР: МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын дарга нар мэдэгдэл хийнэ

2018 оны 09 сарын 14

09:00 цагт

  • НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарьдын 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл, Нийслэлийн хотын шуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, мөн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ. Утас: 88058053

09:00-17:00 цагт

  • Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт  Блю Скай Зочид буудал, Кристал Танхимд болно. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, яамдын төлөөлөл, ҮХГ-ын төлөөлөл, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцох юм.

09:00-18:00 цагт  

  • "Blue sky tower"-ийн "Daimond" танхимд "Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй" сэдэвт симпозиум болно. Утас: 88041586

09:30 цагт

  • ХСҮТ-ийн хурлын танхимд Монгол дахь Хөхний эмнэлэгийн оношилгооны өнөөгийн байдал, хорт хавдрын шалтгаан нөхцлийн талаар хэлэлцэх форум уулзалт болно. Утас: Номинсувд- 99697373

10:00 цагт

  • Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж буй "Төрийн хяналт-Иргэн таны төлөө" сарын аяны хүрээнд "Сэтгэлийн бэлэг" өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар цэцэрлэгт болно. Тус цэцэрлэгийн хүүхдүүд Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгт байрлаж байна. Утас: Идэрбат-88066130

10:20-14:30 цагт

  • "БИЧИЛ УУРХАЙ БА ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО" сургалт "МОНГОЛ РОЯАЛ АКАДЕМИ"-ийн байранд болно.

10:20-10:40 УУХҮЯ-наас бичил уурхайн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүй-УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Б. Хулан

10:40 -11:00 Монгол Улсын Алтны нийлүүлэлтийн сүлжээ-ШХА-ийн ТБУТ-ийн эксперт Н. Уранчимэг

11:00-11:20 Алтны нийлүүлэлт дээр Монголбанкны баримталж буй бодлого-Монголбанкны Эрдэс баялгийн захирал Эрдэнэтуяа

11:20-11:35 Цайны завсарлага

11:35-11:55 Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны үйл ажиллагаа-МБУНДХ-ны мэргэжилтэн Хишгээ

11:55-12:30 Бичил уурхайн салбарт хийсэн амжилт, ололт туршлага (видео) -ШХА-ийн ТБУТ-ийн Хэвлэл Мэдээллийн эксперт Ц. Тансагмаа

12:30-13:30 Үдийн хоол

13:30-14:30 Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын үйл ажиллагааны талаар клубын тэргүүн Б.Ариунзаяа УТАС: 8809-8811. 9983-8764

11:00 цагт

  • Нийт 669,397,776.00 төгрөгийн өртөг бүхий 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа Зоонозын өвчин судлалын төвд болно. Утас: 91910031
  • Үндэсний мэдээллийн төвд Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ажил хаялттай холбогдуулан Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт

  • Монгол Ньюс мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын дарга нар мэдэгдэл хийнэ.
  • Үндэсний мэдээллийн төвд Монгол Улсын ногоон нам, Австрали улсын ногоон намын экспертүүдтэй хамтран "Уул уурхай, экологи байгаль хамгаалах тухай" хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт

  • МҮЭХ-ны байрны 4 давхарын хурлын зааланд Монголын Эрүүл мэндийн ҮЭХ-оос цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 99203600

14:00 цагт

  • МХАҮТ-д "Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top