Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажилласан Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн орны төлөөлөгчидтэй Цагдаагийн ерөнхий газар уулзалт хийж, тулгамдаад байсан зарим асуудалдаа гарц олжээ. Энэ талаар өнөөдөр ХХЗХ-ны Цахим мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т.Батболд, Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн нар мэдээлэл хийлээ.
Фэйсбүүк нь мэдээ, мэдээллийг олж авах шинж чанартай бус бөгөөд найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсад нь өөрсдийн хоорондын харилцааг илүү үр дүнтэй байлгах талаар талууд санал тохиролцсон бөгөөд Фэйсбүүк компанийн статистик судалгаагаар 2018 оны эхний улиралд нийт 583 сая хуурамч хаягийг устгаснаас 83 сая орчим хуурамч аккаунт бүртгэгдсэн байгаа тухай дурдсан юм.

Энэхүү уулзалтын хүрээнд дараах үр дүнд хүрэх аж:
Иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар
Фэйсбүүкт аливаа зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах тал дээр талууд санал нэгтэй байлаа. Зохицуулалтын хүрээ нь дараах хүрээнд байна.
Фэйсбүүк компани нь хуурмаг мэдээлэл, хуурамч хэрэглэгч зүй бус контетыг оновчтой тодорхойлох, ингэснээр зүй бус мэдээллийг устгах, хандалтыг хязгаарлах, түр түдгэлзүүлэх эсвэл хэрэглэгчийн хаягийг хаах ажлыг түргэвчлэхэд туслах зорилго бүхий ажлын багийг ХХЗХ-с бүрдүүлнэ. Энэхүү багийн гишүүд нь Монгол Улсын төрөлх хэл, соёл, үндэсний хэллэгийн онцлогийг мэддэг, Англи хэл, салбарын мэдлэгтэй боловсон хүчин байна. ХХЗХ-ны талаас тус компанитай урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Фэйсбүүк компани нь аливаа гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “green channel” ногоон сувгийг Монгол улсад нээж өгөх талаар
Фэйсбүүк нь Монгол Улсын “green channel”-р ирүүлэх гомдол хүсэлт, аливаа зохицуулалтыг хэрэгжүүлэхэд түргэн шуурхай шийдвэрлэж хариуг өгнө. Уг гомдол, хүсэлттэй холбоотой илүү мэдээлэл судалгааг хийхэд ХХЗХ ны ажлын багийн оролцоо чухал
Монгол улс талаас ХХЗХ тавих саналыг харгалзан үзэж жинхэнэ хэрэглэгч мөн эсэхийг тогтооно Тэмдэглэгээ нь тухай хэрэглэгчийн профайл дээр цэнхэр өнгөөр тэмдэглэгдэх ба энэ нь тухайн хэрэглэгч нь жинхэнэ буюу тухайн нэр бодит гэдгийг нотлох ажээ.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн: Та бүхэн өөрийн фэйсбүүк орчиндоо би энд явж байна, тэнд тэрэнтэй уулзах гэж байна гэх мэт пост хийх нь осолтой
-Фэйсбүүкээр дамжин мөнгө, санхүүтэй холбоотой гэмт хэргүүд гарч байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх болсон талаар бидэнтэй хуваалцаач.
Фэйсбүүк орчинд 2017 онд гэхэд 299 ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн, 2018 оны эхний зургаан сарын байдлаар 279 бүртгэгдсэн байдаг. Үүний дийлэнх хувь нь фэйсбүүкээр дамжин залилан хийсэн байна. Тодруулбал хэрэглэгчийн фэйсбүүкийн нууц үгийг олж авч, найз нөхөд рүү нь чатаар буюу харицлан яриагаар мөнгө гуйж шилжүүлж авах авсан даруйдаа блоклох. Тэрхүү мөнгөө урьдчилан бэлдсэн дансанд авах тэр данс нь мөн хохирогчийн данс байх гэх зэрэг гэмт хэргүүд гарсан байдаг. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирүүлсэн гомдолоос гадна маш олон хэрэглэгчид энэ байдлаар мөнгө, санхүүгийн хохиролд орсон байгаа байх. Тиймд бид хуулийн хүрээнд зохицуулахаар ажиллаж байна.
-Иргэд өөрийн фэйсбүүк аккаунтын нууц кодыг алдахгүй байх, аль эсвэл хуурамч аккаунтуудын эсрэг хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ?
Энэ бол маш чухал асуудал. Тухайн халдах гэж буй хохирогчийн фэйсбүүкт маш сайн судалгаа хийсэн байдаг нь баримтаар нотлогдсон байдаг. Жишээ нь та бүхэн өөрийн фэйсбүүк орчиндоо би энд явж байна, тэнд тэрэнтэй уулзах гэж байна гэх мэт пост хийх нь осолтой. Тодруулбал тэдгээр хувийн мэдээллээр тань дамжуулан таныг судалдаг гэсэн үг. Мөн түүнээс гадна хуурамч линк, хуурамч мэдээлэл рүү хандан та бүхэн өөрийн аккаунтыг нууц кодоо алддаг. Ийм болгоомжгүй байдлаас үүдэн иргэд мөнгө санхүүгийн хувьд алдагдал орох, түүнчлэн бага насны хүүхэд садар самуунд уруу татагдах гэх зэрэг эрсдэлүүд маш их бий учир иргэд та бүхэн дор бүрнээ сэрэмжтэй хандах шаардлагатай.
Б.АМИР
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )