Монголын өдөр тутмын сонинууд чуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

Монголын өдөр тутмын сонинуудын форум өнөөдөр болж байна. Форумд үндэсний өдөр тутмын анхдагч “Монголын үнэн” сониноос эхлээд үе үеийн уншигчдын оюун санаанд хүндтэй байр эзэлж ирсэн өдөр тутмын хэвлэлийн төлөөлөл, нэрт сэтгүүлчид хуран чуулжээ. Энэ удаагийн форумаар хүүхэд хамгаалах орчин, цахим орчны мэдээлэл, орчны бохирдол, ядуурал, ажилгүйдэл гээд өнөөгийн нийгэмд нэн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэхээр чуулаад байгаа нь энэ.

Зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 151 хүүхэд цаг бусаар хорвоог орхисон, монголчуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөөд зогсохгүй агаар орчны бохирдол, ажилгүйдэл зэргийг баримтад тулгуурлан хөндсөн. Дөрөв дэх засаглал болсон сэтгүүлчдийн хувьд цагийн цагт нийгмийн өргөсийг түүж, бусдыг хошуучилж явсан түүчээлэгч учраас өнөөдөр энэ бүх асуудлыг хэлэлцэх, төрийн өндөр түвшинд хүргэх зорилгоор хуран чуулснаа ч энэ үеэр дурдаж байв.

Форумын үйл ажиллагааг нээж Өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч Э.Долгион үг хэлж, салбар салбарын чиглэлд дагнан ажилласан сэтгүүлчид өөр өөрсдийн илтгэлээ сонордуулсан. Илтгэгчдийн салхийг хагалж, “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг “Хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл тавьсан бол “Цахим орчин дахь” хүүхэд хамгаалал сэдвээр “Өдрийн сонин”-ы Нийгэм соёлын албаны дарга Н.Гантулга, “Монголчуудын эрүүл мэнд” сэдвээр “Нийгмийн шуудан” сонины эрхлэгч С.Энхтуул нар илтгэл тавилаа. Форум одоо үргэлжилж байна.   

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦЦ(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

СОНИНГОО МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВ БИЧИЖ БАЙМААР БАЙНА ШҮҮ

1  |  0
Top