Цэц маргааныг хянан хэлэлцэнэ

2018 оны 09 сарын 13

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болно. Нэр бүхий иргэд Цэцэд хандаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлсэн байна.

Уг асуудлаар үүссэн маргааныг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top